Өчигдөр үүрээр Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Сод монгол" шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг гарсан. Тодруулбал, үл таних нэгэн залуу баг зүүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтаасан юм. Уг мэдээллээр тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Б.Анир
Эх сурвалж: Zaluu.cim