​Б.ДАВААЖАВ: ТАЛИЙГААЧИЙН АМИЙГ АВАРЧИХ ЮМСАН Л ГЭЖ БОДСОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
​Б.ДАВААЖАВ: ТАЛИЙГААЧИЙН АМИЙГ АВАРЧИХ ЮМСАН Л ГЭЖ БОДСОН

​Б.ДАВААЖАВ: ТАЛИЙГААЧИЙН АМИЙГ АВАРЧИХ ЮМСАН Л ГЭЖ БОДСОН

Сүхбаатарын талбайд өнөөдөр 12:30 цагийн орчимд нэг иргэн өөрийгөө шатааж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн иргэн ямар учир шалтгааны улмаас өөрийгөө шатааж, амь насаа алдсан болох талаарх ээлжит мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас өглөө. Мөн тухайн иргэн өөрийгөө шатаах гэж байхад цагдаагийн албан хаагч маш хурдан очиж, тусламж үзүүлсэн ч харамсалтай нь амийг нь аварч чадаагүй юм.

Талийгаачид хамгийн түрүүнд тусламж үзүүлсэн цагдаагийн албан хаагч Б.Даваажав "Өнөөдөр Төв талбай дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа талбайн баруун талд хүн орилохыг сонсоод тухайн зүгт харахад сэжиг бүхий хүн санагдсан. Шалгахаар очиж байтал, тухайн иргэнээс 2-хон алхмын зайтай байхад гал асаад эхэлсэн. Чадахаараа галыг унтраах гэж хичээсэн. Хэдхэн секундын хооронд болоод өнгөрсөн. Мөн ойр орчимд байсан иргэд надад тусалсан. Харамсалтай нь тухайн иргэний амь насыг аварч чадсангүй, маш харамсалтай байна. Миний ажил үүрэг учраас иргэний амь насыг аварчих юмсан л гэж бодсон. Миний хувьд айхтар бэртэж гэмтсэн зүйл алга" гэлээ.

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.