Д.Гантулга: Ярих итгэх ухаан нь төрөхөд заяадаг ур чадвар биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 44 секунд
Д.Гантулга: Ярих итгэх ухаан нь төрөхөд заяадаг ур чадвар биш

Д.Гантулга: Ярих итгэх ухаан нь төрөхөд заяадаг ур чадвар биш

нийтлэсэн Admin

IMG_9274Юуны түрүүнд орчин цагийн илтгэх урлагийн аварга шалгаруулах анхны “Аггон”  наадамд түрүүлэн 2006 оноос хойш Үндэсний шилдэг илтгэгч хэмээх хүндтэй алдарыг дааж, өнөөдрийг хүртэл Монголын өнцөг булан бүрт суугаа хүүхэд, залуучууд, ажилтан албан хаагчид олон мянган хүнд үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцаж итгэл үнэмшил түгээж яваад талархал илэрхийлье. Хариуцлагатай бас эрхэм, гэгээлэг сайхан үйлс бол уу…

- Өнгөрөгч онд өөрийн бие даасан Цаг ирлээ лекцээ UB паласийн их танхимд 2 ч удаа уншлаа. Энэ салбарыг хөгжүүлж яваа хүний хувьд Монголын илтгэх урлагийн салбарын хөгжил дэвшилийн талаар өнгөрсөн болон өнөөдөр, цаашдийн ирээдүйн хөгжлийн талаархи өөрийн бодлоо хуваалцаана уу? 

– Мэдээж хэрэг илтгэх урлаг гэдэг бол түүхийн аль цаг үетэй хамт бөгөөд голлох үүргийг гүйцэлдүүлж явдаг. Энэ салбар өөрөө байнга хөгжиж байдаг. Хүний уураг тархи, сэтгэл зүрхийг бид сайтар судалсаар өдий хүрлээ. Бусдад хэрхэн нөлөөлөх вэ? Үгээрээ хэрхэн хүмүүсийг итгэн үнэмшүүлэх вэ? Үзэл бодолыг нь хэрхэн өөрчлөх вэ? гэдгийг өндөр түвшинд хүртэл нь дэлхийн хүмүүс судалж хөгжүүлсэн байна. Мэдээж монголчуудын хувьд өөр өөрийн онцлог, амьдралын туршлага, бий болсон үнэт зүйл дээрээ суурьлаад бусдыгаа ятгах, бусаддаа мэдээлэл түгээх, дамжуулах энэ судалгааны ажиллууд дор бүрнээ хийгдсэн. Гэхдээ үүнийг  дэлхий дахинтай харьцуулж харвал маш доогуур байна. Тодорхой тооны хүмүүс л тус ур чадварт суралцахыг зорьж байгаа. Гэсэн ч нийт нийгмийн олонхийн  хувьд бол ярих ур чадварыг хөгжүүлэх, өөрийн үзэл бодолыг зөв цэгцтэй илэрхийлэхийн ач тусыг ойлгохгүй хэвээрээ л байна. Тэгэхээр цаашдаа бүгд маш сайн ярьж сурна гэхээсээ илүү үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах нь  хүн бүхэнд чухал гэдгийг ойлгох хэрэгтэй

- Та өөрийгөө илэрхийлэх ур чадвар, илтгэх урлагийг өөрийнхөөрөө нэг тайлбарлаач

– Хүнд яагаад илтгэх шаардлага гардаг билээ түүнээсээ эхлэн асуудлыг хайх хэрэгтэй. Сайн, уран илтгэл гэдэг бол товчхон бөгөөд маш оновчтой зөв аргаар бусдад илэрхийлэн ойлгуулах ур чадвар. Үүний төлөө наад зах нь зорилготой ярьж сурах хэрэгтэй. Зорилгынхоо үнэ цэнэ, үнэлэмжийг ойлгодог байх хэрэгтэй. Дараа нь тэр зорилгоо, итгэл үнэмшилээ бусдад ойлгуулахын тулд илтгэх ур чадвартай, өөрийн чинь хэлсэн шиг илтгэх арга барилд суралцах хэрэгтэй.

- Илтгэх урлагийн нууц гэж байна уу?. Ямар арга барилаар энэ чадварыг эзэмших вэ? Та туршлагаасаа хуваалцаана уу? 

– Мэдээж илтгэх ур чадварыг суралцаж олж авна. Энэ бол төрхөд заяадаг ур чадвар биш.  Яагаад нэг талаараа биш гэхээр хүн энэ хорвоод төрөхдөө ярьж төрөөгүй. Тодорхой хугацааны дараа ярьж сурдаг. Гэвч ярьж сурах үйл явц нь тухайн хүний ген, онцлог, сэтгэл зүй, зан чанар, итгэл үнэмшил, үнэлэмж, үнэт зүйл гээд олон зүйлтэй нь хамаатай. Харин ярих ур чадварыг бид дайсан мэтээр харж өөрөөсөө түлхэх бус уншиж бичиж сурах энгийн ур чадваруудын адилаар л сурах хэрэгтэй юм. Хүнтэй хэрхэн ярьж харилцах вэ? Хүний хаашаа харж ярих вэ? Тухайн сэдвийнхээ гол цэгийг хаанаас олж тогтоох вэ? Түүнийгээ яаж зөвөөр үнэлэх вэ? Яриагаа яаж зөв бүтэцтэй бэлтгэх вэ? гээд бүгд суралцах ёстой ур чадвар юм. Энэ асуудлуудыг бүх хүн судлах ёстой. Яагаад гэвэл хүн бүр төрөхдөө сайн, сайхан ярьж төрдөггүй гэдгийг ойлгох ёстой гэж бодож байна.

- Дэлхийн түүхэнд болж байсан хувьсгал, түүхэн өөрчлөлтүүдийн манлайлагчидуран илтгэх ур чадварт гайхалтай суралцсаны үр дүнд гавьяа байгуулсан байх юм. Өнөө цагт та илтгэх ур чадвараа юунд ашиглаж байна вэ?  

– Ер нь ярих чадвар бол зөвхөн дэлхий нийтийн өөрчөлт шинэчлэлт, гэхээсээ илүүтэй хүмүүст ядаж ярилцаж ойлголцоход хэрэг болно. Өнөөдөр Гантулга яагаад ярих шаардлагатай вэ? гэвэл бусадтай ойлголцоход л хэрэгтэй. Гантулга өөрийн бодол хүсэл тэмүүллээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Өөрийн мэдэж олж авсанаа бусадтай хуваалцах ёстой. Гэх мэтчилэнгээр харвал ярих ур чадвар гэдэг бол энэ нийгмийн бүхий л харилцаанд оролцоход гүүр болно. Хүмүүс англи хэл хэрэгтэй гэж ярьдаг. Тэгвэл түүнээс чухал хэрэгцээ байна. Эхлээд эх  хэлээрээ зөв цэгцтэй ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурна гэдэг нь англи хэлтэй байхаас чухал зүйл гэж ойлгох нь зөв юм.  Гантулгын хувьд ярих ур чадвараа юунд ашиглаад байна гэвэл амьдрахдаа л ашиглаж байна. Амьдралын алхам бүрт ярих ур чадвар гэдэг зүйл хэрэгтэй болж байгаа. 12 цагын 10 цагт нь ажилладаг гэж бодоод зургаан цагыг нь сууж өнгөрөөдөг гэвэл, зарим цаг хугацааг алхаж өнгөрөөдөг бол нийт цагийнхаа  80 орчим хувийг ярилцаж аль эсвэл бусдын яриаг сонсон өнгөрөөж байна. Энэ нь бол миний амьдралын явахаас, суухаас, алхахаас илүү чухал зүйл болсон.

- Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдынхаа өмнөөс нэг асуулт асууя. Хүн нэг удаагын илтгэх урлагийн сургалтанд сууснаар чадваржих боломжтой юу?

– Мэдээж тухайн сургалт ямар байхаас хамаарна л даа. Магадгүй сургалт гэсэн нэртэй залхаан цээрлүүлэх ажил байвал хүмүүс сурах биш залхах, ер нь дэмий юм байна гэж ойлгох ч байж болно. Хэрвээ үр дүнтэй сургалтаас үр дүнтэй мэдээллийг зөв арга замаар олж авч чадвал хүмүүс нэг сургалтаас битгий хэл нэг үйл явдлаас, нэг үзэгдлээс, бүр нэг удаагын тохиолдлоос ч хүн өөрийнхөө амьдралд өөрчлөлт авчирч чаддаг. Тэр утгаараа харвал бололцоо бий. Ер нь сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлж байвал би тэр хүнийг маш сайн байна гэж хэлнэ. Хүмүүсийн хэлж байгаагаар нийгэм цаг үе биднийг яаруу байхыг шаардаад завгүй байна. Тийм учраас хөгжиж чадахгүй байна гэдэг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлчихвэл өмнө зургаан цаг зарцуулж хийдэг байсан ажилдаа нэг цаг зарцуулдаг болно гэсэн үг. Тэгэхээр энэ нь өдөр болгон завгүй өнгөрөөдөг хоногуудаасаа таван цаг хэмнэж олон сарын дараа хэдэн арван хоног болгон өөртөө бэлэглэнэ гэсэн үг юм. Тиймээс хүн хөгжихийн төлөө, чадалтай, чадвартай болохын төлөө шаардлагатай бүхдийг хийх ёстой гэж би боддог. Хүн амжилтын оргилд гарна гэж байхгүй гэхдээ оргилд хүрэхийн төлөө байх хэрэгтэй гэж хэлэх байна.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа. Монгол залуусын мэдлэг, ур чадвар, ирээдүйн төлөө таны хийж байгаа ажил болгонд амжилт хүсье.

– Чамд ч бас баярлалаа. Удахгүй болох “Өөрийгөө илэрхийлэх бусдад нөлөөлөх урлагийн практик сургалт” дээр уулзацгаая. Өөрийнхөө төлөө өнөөдрийг завгүй өнгөрөөдөг залуусдаа амжилт хүсье.

Ярилцсан “Open Mind” сургалтын төвийн хөгжлийн ажилтан Э.Сүхбаатар

Эх сурвалж: Shuurhai.mn

 

"Баянзүрх дүүрэг вьетнам засварын газруудаас татвар авдаг болно"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.