"Баянзүрх дүүрэг вьетнам засварын газруудаас татвар авдаг болно"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
“Баянзүрх дүүрэг вьетнам засварын газруудаас  татвар авдаг болно“

“Баянзүрх дүүрэг вьетнам засварын газруудаас татвар авдаг болно“

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг автомашины Вьетнам засварын газруудаар явлаа.

Энэ үеэр Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох, үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах хэрэгтэй гэв.

Дээрх хүсэлтүүдийг хангаж, байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандад үүрэг болголоо.

Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 25 гаруй Вьетнам засвар үйл ажиллагаа явуулдаг юм гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН 20 ГАРУЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН 20 ГАРУЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.