100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН 20 ГАРУЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН 20 ГАРУЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН 20 ГАРУЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийсэн.

Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан. Харин барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга онцлов.

Налайхын барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 40 га газарт үйлдвэр барина. Үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж.

Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн захирал С.Батжаргал хэлэв.

М.Баяраа: Яармагийн замын нэгдүгээр эгнээнд тавьсан зарим хашлагыг чөлөөлнө
М.Баяраа: Яармагийн замын нэгдүгээр эгнээнд тавьсан зарим хашлагыг чөлөөлнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.