Голомт банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа “Голомт санхүүгийн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Голомт банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа “Голомт санхүүгийн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Голомт банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа “Голомт санхүүгийн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Монголын санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт санхүүгийн группын ТУЗ-ийн шийдвэрийн дагуу Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирал Л.Болормааг Голомт санхүүгийн группын Гүйцэтгэх захирлаар томиллоо.

 Л.Болормаа нь банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1992-1996 онд Ардын банкны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирал,  Гадаад валютын зээлийн газрын захирал, 2000-2009 онд “Дойче банк”-ны Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгч, 2011-2012 онд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал болон 2014 оноос Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан.

 Голомт санхүүгийн групп нь Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк, үнэт цаас брокер дилерийн компани Голомт Секюритиз, Ашид Голомт ББСБ  болон даатгалын салбарт манлайлагч Мандал даатгал зэрэг үндэсний томоохон компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 100% Монголын хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэгч санхүүгийн групп юм.

Өнөөдөр Ар Монгол үлгэр домог, мухар сүсэг ярьсан агуйд гал тойроод л сууцгааж байна
Өнөөдөр Ар Монгол үлгэр домог, мухар сүсэг ярьсан агуйд гал тойроод л сууцгааж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.