С.Шаарийбуугийн хийсэн "Малайз дахь аллага" нэвтрүүлэг шуугиан дэгдээлээ /Бичлэг/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
С.Шаарийбуугийн хийсэн “Малайз дахь аллага“ нэвтрүүлэг шуугиан дэгдээлээ /Бичлэг/

С.Шаарийбуугийн хийсэн “Малайз дахь аллага“ нэвтрүүлэг шуугиан дэгдээлээ /Бичлэг/

2006 онд Малайз улсад амиа алдсан хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяагийн хэргийн талаар Ерөнхий сайд Нажиб Тун Разак холбоогүй талаар Малайзын засгийн газраас албан ёсны мэдэгдлийг дахин гаргажээ. Таалийгаачийн эцэг С.Шаарийбуугийн гомдлыг Катарын Аль-Жазира телевизийнхэн сонсож, охиных нь үхлийн талаар "Малайз дахь аллага" нэвтрүүлэг хийжээ.  Нэвтрүүлгээ энэ сарын 10-ны өдөр эфирт цацсан бөгөөд хэд хэдэн сонин, сэтгүүлч хэргийг эрх мэдэлтнүүд талийгаачийн хэрэгт холбоотой болохыг олон талын эх сурвалжаар батлуулан харуулсан байна. 

Ерөнхий сайдын мэдэгдэлд "Энэ асуудлаар Малайзын Тэнгисийн цэргийн худалдан авсан шумбагч хөлөг онгоцны наймаанд Ш.Алтантуяа оролцоогүй. Ийм арилжаа Малайз болон Францын Засгийн газар хооронд шууд болсон. Малайзын Засгийн газар шумбагч хөлөг онгоц худалдан авахад Ерөнхий сайд ямар ч зөрчил гаргаагүй. Дахин хэлэхэд эдгээр гүжирдлэг нь улс төрийн зорилготой. Хэрэгт холбогдсон 2 залуу Ерөнхий сайдтай хамааралгүй. Энэ бол зориудын гүтгэлэг бөгөөд үүнийг үндэслэлгүй хуйвалдааныг даамжруулахад ашиглаж байна" гэжээ.

Энэ сарын 10-ны өдөр Катарын "Аль-Жазира" телевиз Монгол Улсын иргэн, Шаарийбуугийн Алтантуяагийн амь насаа алдсан хэргийг дахин сөхөж, “Малайз дахь аллага” нэвтрүүлэг бэлтгэн дэлхий даяар цацсан талаар цахим хуудастаа мэдээлжээ. Ингээд тус нэвтрүүлгийг хүргэж байна. 

Б.ХУРЦАД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
Б.ХУРЦАД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.