Б.ХУРЦАД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Б.ХУРЦАД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Б.ХУРЦАД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжилж, өнөөдөр дууслаа.

С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж эхэлсэн юм.

Шүүхээс Б.Хурц нарыг хохирогч Б.Содномдаржаа, Т. Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн гэм буруутайд тооцжээ.Улмаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцад гурван жилийн хорих ял оноолоо. CLICK TO TWEET

Б.Хурцаас гадна нэр холбогдсон найман хүний зургаад нь хорих ял оногдуулсан бол хоёрыг нь цагаатгажээ.

  • Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял
  • Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарт хоёр жилийн хорих ял
  •  ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноов.

Харин С.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь нарыг цагаатгахаар шийдвэрлэжээ.

Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэний зүгээс үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж үзэж байгаагийн улмаас давж заалдах шатанд гомдол гаргана гэлээ.

Р.Нямдорж: Би бол зөнгөөрөө, зоволгүй амьдарч байгаа хүн
Р.Нямдорж: Би бол зөнгөөрөө, зоволгүй амьдарч байгаа хүн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.