Солонгост ажиллах иргэдийг бүртгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Солонгост ажиллах иргэдийг бүртгэнэ

Солонгост ажиллах иргэдийг бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх сарын 6-8-нд нийслэл, сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд болох гэж байна. Бүртгүүлэх хүмүүс нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхан байх бөгөөд өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй гэх шаардлагуудыг хангах ёстой юм байна.

 

Тус шалгалтад бүртгүүлэхдээ гадаад пасспортын хуулбар,сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, шалгалтын хураамж 24 ам.доллартой очих аж. Харин ирэх зургадугаар сарын 2-нд бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг тестээр авах юм байна.

Жүжигчин Р.Анхням “Алтан гадас”-аа энгэрээ мялаалаа
Жүжигчин Р.Анхням “Алтан гадас”-аа энгэрээ мялаалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.