Жүжигчин Р.Анхням “Алтан гадас”-аа энгэрээ мялаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Жүжигчин Р.Анхням “Алтан гадас”-аа энгэрээ мялаалаа

Жүжигчин Р.Анхням “Алтан гадас”-аа энгэрээ мялаалаа

Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаар адил нэртэй кино бүтээсэн Францын нэрт найруулагч, зохиолч Жан Уак Анно өнөөдөр манай оронд хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны урилгаар манай оронд зочилж, албаны хүмүүстэй уулзаж байгаа.  

Тэгвэл өнөөдөр түүнийг  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад "Чонон сүлд" киноны уран бүтээлчид ч оролцсон юм.  

Мөн тус уулзалтын үеэр "Чонон Сүлд" киноны гол дүрийн жүжигчин Р.Анхням "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан байна. Р.Анхням “Чонон сүлд” кинонд тоглохын тулд багагүй шалгуурыг давж, Франц найруулагчийн хараанд өртсөн юм. Улмаар дэлхийд алдартай найруулагчийн бүтээлд тоглож, Монголынхоо нэрийг олон улсын тавцанд сайнаар гаргасан билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.