Улаанбаатарт хур тунадас орохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Улаанбаатарт хур тунадас орохгүй

Улаанбаатарт хур тунадас орохгүй

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. 2014 оны 09 дүгээр сарын 29-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаг болон төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

2014 оны 9 дүгээрсарын30-наас 2014 оны 10 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

30-нд зарим газраар, 10-р сарын 1-нд төвийн нутийн хойд, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2,3-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 2, 3-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Л.Гансүх нарын хэргийг прокурорт шүлжүүлэв
Л.Гансүх нарын хэргийг прокурорт шүлжүүлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.