Стрессээс ангижирцгаая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд
Стрессээс ангижирцгаая

Стрессээс ангижирцгаая

 

 

Сонгуулийн халуун өдрүүд үргэлжилж буй энэ үед стресст орж бухимдсан хүмүүс хаа сайгүй таарах болж. Стресс, сэтгэл гутралаас ангижрахад дараах зөвлөгөө тус болно гэж итгэж байна.

Сэтгэл гутрал ихэнхдээ бүгдийг үгүйсгэхээс эхэлдэг. Харин энэ нь даамжирвал амьдрал нь утгагүй болж, бүгд түүний эсрэг байгаа мэт сэтгэгдэл төрнө. Нэг ёсондоо сэтгэцэд өөрчлөлт ордог байна.

Энэ үед тухайн гутралд орсон хүний адреналин маш ихээр ялгарч улмаар амиа хорлоход хүргэдэг" хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс стресс тайлах энгийн аргуудыг өөртөө хийж сурах нь таныг олон таагүй зүйлсээс аврах болно. Хамгийн энгийн хоёр арга нь юун түрүүнд танд сөрөг мэдрэмж төрүүлж буй тэр зүйлсийг бусадтай хуваалцаж, ярилцаж, дотоод сэтгэлээсээ гадагшлуулах явдал юм. Энэ нь эмэгтэй хүмүүсийн хувьд амар хялбар арга ч гэлээ эрэгтэй хүний хувьд асуудалтай байдаг. Тиймээс эрэгтэй танд бас дараах аргууд туслах болно.

Стресс тайлах энгийн аргууд:

1. Хөгжим сонсох, хөгжим тоглох

2. Биеийн тамирын дасгал хийх, биеийн хүчний ажил хийх

3. Цэвэр агаарт гарах, усанд орох

4. Бусдыг уучлах, бусдын өмнө уучлалт гуйх

5. Өөрийн сонирхолтой зүйлд цаг гаргах

6. Сайхан инээмсэглэж, амьдралыг хайрлах

7. Өөрийнхөө давуу талыг олж харах

8. Хамрын хоёр нүхээрээ ээлжлэн амьсгалах зэрэг олон аргуудыг ашиглаж стрессээсээ ангижраарай.

“Гурван бор” давхацсан өдрийн наран
“Гурван бор” давхацсан өдрийн наран
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.