Төв аймгийн Баянчандмань суманд Засаг даргын орлогч Б.Ханбаатар тамгын газрынхаа ажилтан бүсгүйг зэрлэгээр хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл хохирогч бүсгүйг өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар эргэж очсон аж.
Эмэгтэй гишүүд очиж уулзсан зургаа фэйсбүүк хуудсандаа оруулсан нь нийгмийн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Гэсэн ч эмэгтэй гишүүдийн очсон зорилго нь тун өөр аж. Хэрэгт сэжигтэнээр татагдсан Б.Ханбаатар гэгч нь эх сурвалжаас авсан мэдээллээр бол сумынхаа МАН-ын дарга албан тушаалтай нэгэн аж.
Тиймдээ ч энэ асуудлаар улс төрийн акц үзүүлж, тус сумынх нь намын гишүүд нь даргаа хамгаалахын тулд бүсгүйд олон янзын дарамт үзүүлж эхэлсэн байна. Бүсгүйн хувьд тамгын газрын ажилтнаас хэтрэхгүй бөгөөд аав ээж нь малчин хүмүүс юм байна.
Харин нөгөө талын хүмүүс маш олон өмгөөлөгч авч эхэлсэн учраас бүсгүйн аав ээж эмэгтэй гишүүдэд ханджээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бол хүний эрхийн асуудлаар олон жил ярьж яваа улстөрч. Тиймдээ ч өмгөөлөгч авч чадахгүй байгаа бүсгүйтэй уулзаж, эмэгтэй гишүүдийнхээ өмнөөс өмгөөлөгч хөлсөлж авч өгөхөөр ярьсан байна.
Тэрбээр энэ хугацаанд бүсгүйн эрхийг хамгаалах талаар явна гэдгээ хэлжээ. Сэжигтэн этгээд бүсгүйг нутагтаа очвол дарамтлах асуудал гарах нь тодорхой. Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зүгээс хангалттай эмчилгээ хийж, бидний зүгээс авах ёстой арга хэмжээгээ авсан, эмнэлгээс гар гэсэн учраас эмэгтэй гишүүд бүсгүйг өөр нэг улсын эмнэлэг рүү шилжүүлэх талаар хөөцөлджээ.
Бүсгүйг сэжигтэн малын халдварт өвчин гарсан гэж дуудсан гэдгийг бүсгүй өөрөө УИХ-ын гишүүдэд ярьжээ. Улсын эмнэлгээс гарсаны дараа ч бүсгүйг сэжигтэний дарамтаас хол байлгах талаар хөөцөлдөх юм байна. Улс төрийн зорилгоор биш тусламж хүссэн бүсгүйг хамгаалах талаар явж байгаа асуудал учраас үүнийг улстөржүүлэхгүй байх нь чухал биз ээ. Эмэгтэйчүүдийнхээ эрхийн төлөө тэмцэж байгаа нь хамгийн чухал.
Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn