Н.Энхбаяр МАХН, МАН-ыг эвсүүлж Засгийн газарт оруулах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Н.Энхбаяр МАХН, МАН-ыг эвсүүлж Засгийн газарт оруулах уу

Н.Энхбаяр МАХН, МАН-ыг эвсүүлж Засгийн газарт оруулах уу

-
АН+ МАХН+МАН=Их эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцож эхэлсэн үү


Ерөнхий сайд яамдыг нэгтгэх бүтцийн өөрчлөлтөө УИХ-аар өнгөрсөн долоо хоногт батлуулсан. Ингэснээр энэ долоо хоногт дан дээлтэй сайд нарыг томилох, шинэ бүтцээ байгуулах гээд улс төрийн тогоонд халуухан үйл явдал өрнөнө. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирсэн. Тэрбээр Солонгосын бүгчим уур амьсгалаас салж чадаагүй шахам байхдаа буюу маргааш нь улс төрийн ажилдаа шууд орсон. Төрийн оронд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн угтаж, бүлгийн хуралдаа оролцуулсан гээд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй зэрэгцээд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тойрсон шуугиан тасраагүй. Мөн энэ эрхэм шинээр бүрдэх бүтцийн өөрчлөлтийг өөрийн тоглоомын дүрмээр явуулахаар болсон уу гэдэг олон таамаг үүсч эхэллээ. Учир нь тэрбээр ирсэн даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан гэдэг. Нөгөөтэйгүүр Н.Энбаярын Монголдоо ирэх болсон гол шалтгаан нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой гэдгээ ч тайлбарласан. Тиймээс Их эвслийн Засгийн газрыг Н.Энхбаяр байгуулахаар тохиролцож эхэлсэнийг үгүйсгэх аргагүй.

Засгийн газрын бүтцийг энэ долоо хоногт багтаан байгуулна. Харин АН-ынхан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд одоогийн байгаа дөрвөн сайдын квотыг өгсөн ч нэг сайдын орны хүнийг хэрхэх вэ гэдэг нь таамаг төдий. Энэ Засгийн газарт “Шударга ёс” эвсэл орохдоо дөрвөн яамыг авахын зэрэгцээ дэд сайдуудын суудлыг авсан. Харин одоогийн бүтцийн өөрчлөлтөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хүнд үйлдвэрлэлийн асуудлыг эрхлэдэг дэд сайд Б.Цогтгэрэлийн ажлыг Уул уурхайн яаманд нэгтгэн шилжүүлэхээр болсон. Тэгэхээр түүний эрх мэдлийн хуваарилалтыг тус яаманд шилжүүлэх үү, эсвэл... гэдэг сонголт гарч эхэлсэн юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Лалын улс Twitter-т
Лалын улс Twitter-т "дайн" зарлав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.