Лалын улс Twitter-т "дайн" зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
Лалын улс Twitter-т “дайн“ зарлав

Лалын улс Twitter-т “дайн“ зарлав

Мэдээний зураг,"Лалын улс"-ын зандалчид  Twitter компанийг үндэслэгчдийн нэг Жек Дорси болон компаний бусад ажилтнуудыг ална гэж сүрдүүлжээ. Учир нь тус компани нийгмийн цахим сүлжээнд лалын дайчдын уриалга болон дүрс бичлэгүүдийг гаргахгүй саад хийж байгаа аж.

Тиймээс лалын дайчдын жихадуудаа уриалсан аккаунт, гэрэл зураг, дүрс бичлэг интернэтэд тавигдахгүй байгаад уурсаж, "Бидний эсрэг зарласан  танай хийсвэр орон зайн дайн эргээд жинхэнэ дайн болох болно" гэж мэдэгдсэн байна.

Цахим сүлжээнийхэн уг сүрдүүлгийн тухай цагдаад мэдэгдэж, "бодит эсэх"-ийг хууль сахиулах байгууллагын хамт судлах болсон байна.

2006 онд анх байгуулагдсан "Лалын улс" бүлэглэл Сирийн нутаг дэвсгэрт улам өргөжин тэлсэн бөгөөд тус улсын засгийн газрын эсрэг тулалдсаар ирсэн билээ. Харин 2014 оноос тус бүлэглэл Иракт үйл ажиллагаагаа идэвхжүүлж, бүх лалын шашинтнуудыг нэгтгэсэн "Бүх дэлхийн халифат" улс байгуулсанаа зарласан.

2014 оны зургадугаар сараас тэд илүү өргөн хүрээтэй давшилт хийж Иракийн Мосул, Тикрит зэрэг арав гаран хотыг эзлэн авсаныхаа дараа барьцаалсан ирак, америк, курд, англи болон бусад улс орны иргэдийг зэрлэгээр цаазалж байгаа дүрс бичлэгийг дэлхий даяар түгээх болсон билээ. Тэд газрын тосны худалдаанаас ашиг орлого олохын зэрэгцээ дээрэм, барьцаалагдсан хүмүүсийн төлөөсөөр ашиг олж эхэлсэн бол АНУ, 2014 оны наймдугаар сарын 8-ны өдрөөс тус бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Удалгүй есдүгээр сарын 5-нд Уэльст чуулсан НАТО-ийн дээд хэмжээний уулзалтаар жихадын эсрэг тэмцэх олон улсын холбоо байгуулах шийдвэрт хүрч Австрали, Их Британи, Герман, Дани, Египет, Иордани, Ирак, Итали, Канад, Катар, Ливан, АНЭ, Польш, Саудын Арави, Турк, Франц зэрэг нийт 60 улс орон нэгдсэн бол ОХУ-ын Дээд шүүхээс өнгөрсөн жил "Лалын улс" бүлэглэлийг албан ёсоор террорист байгууллага гэж үзэж, нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: [email protected]
Утас: 76110303, 76110505

Анисаар ханиадаа эмчил
Анисаар ханиадаа эмчил
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.