Зээлдэх чадамжийг дээшлүүлэхийн тулд “Улаанбаатар орон сууцны сан” байгуулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Зээлдэх чадамжийг дээшлүүлэхийн тулд “Улаанбаатар орон сууцны сан” байгуулахаар болжээ

Зээлдэх чадамжийг дээшлүүлэхийн тулд “Улаанбаатар орон сууцны сан” байгуулахаар болжээ

Нийслэлийн хэмжээнд шинээр баригдсан орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн боловч худалдан авалт буурч байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь иргэдийн зээлдэх чадамж сул байгаатай холбоотой юм байна. Иргэд найман хувийн хүүтэй зээлийн орон сууцныхаа  урьдчилгаа төлбөрийн 30 хувийг шууд төлж чадахгүй байгаа аж. Ийм иргэдийн эзлэх хувь 70 орчимд хүрчээ. Өөрөөр хэлбэл, тэрхүү 30 хувь л орон сууцны зээлд хамрагдахад тун хүнд даваа болсон байна. Иймээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа  нэгэн санал оруулахаар болжээ. Тэр нь юув гэвэл, иргэдийн орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30 хувьд дэмжлэг үзүүлэх “Улаанбаатар орон сууцны сан” байгуулах санал юм. Уг сангаас иргэдийн  30 хувийн төлбөрийн талыг нь төлөх боломжтой  юм байна. НИТХ-аар тус сангийн журам батлагдвал иргэд орон сууныхаа урьдчилгаа төлбөрийн  30 хувиас айхаа больж, орон сууцны борлуулалт сайжрах ажээ.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.