Дуучин Т.Дэлгэрмөрөн:Хариуцлага тооцож улс нийгмээ аварцгаая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 8 секунд
Дуучин Т.Дэлгэрмөрөн:Хариуцлага тооцож улс нийгмээ аварцгаая

Дуучин Т.Дэлгэрмөрөн:Хариуцлага тооцож улс нийгмээ аварцгаая

Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Манай сайхан ард түмээн би нэг зүйл асууя аа.Яагаад энэ саарал ордонд шургалсан энэ нэг хэдхээн нөхдүүд аймаг сумд,дүүрэг хороо солбиж дамнаал нэр дэвшин дэвшүүлэн хууран мэхлэж,худлаа ярьж явах естой,юун эрх мэдэлтэй онолчид ер нь хаанаас гэнэт ингээд гараад ирцэн юм бэ?

Хэлж өгөөч санлаа солилцооч.

Бид сонгохгүйгээр мөн бидний амьдран буй орчинд нэр дэвшихээр ирэхэд нь хөөж болдоггүй юм уу.Миний бодлоор одоо эдгээр нөхдүүдийг орон гэрт нь амрааж,идэж уусан эвхэлж нугалсан,хоцроож хохироосон бүхэнтэй нь хариуцлага тооцож улс нийгмээ аварцгааяа.

Одоо сонгууль дөхөөд ирсэн чин ахиал яриад эхэллээ шүү дээ.Бидний сайхан ард олон минь та бүхний нүдэн дээр шудрага ариун,зарчимч,чин санаатай хөдөлмөрлөж,ард олныхоо итгэл хайрыг даасан сэхээтнүүд хот аймаг сумд,хороо дүүрэг бүхэнд чинь илхэн аж төрөн амьдарсаар ирлээ шүү дээ.

Одоо тэд л бидэнд хэрэгтэй биш гэж үү,эсвэл заавал эдийн засагч улс төрч,ямар нэг намын өгөөшүүд бидний амьдралын түүхийг баруун солгойгүй үрэн таран хийх естой гэж үү.

Ганцхан удаа Монголоо зориод бурхнаас илгээгдэж байхад ингэж амь зуух гэж дээ.Хэрвээ бид хөгжлийн золиос юм бол жинхэн хөгжлийг үр хүүхэд ирээдүйнхээ төлөө үлдээх естой биш гэж үү.

Түүний хамгийн зөв сонголт нь бид өөрсдөө.Бид өөрсдөө энэ бохирдуулсан нийгмээ цэвэрлэх естой.Тэд чадахгүй гэдгээ сүүлчийн 20,өнгөрсөн 70 жилд харууллаа.Энэ бол миний л бодол.Би зөвхөн шинэ сонголт,түмэн олныхоо төлөө үнэнч бүхнийг л сонгох болно.

Эх сурвалж: www.times.mn

Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны  их хурал болов
Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны их хурал болов
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.