Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны их хурал болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны  их хурал болов

Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны их хурал болов

Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны  ээлжит зургаадугаар их хуралд  21 аймаг, нийслэл, дүүргийн салбар холбоод, их дээд сургууль, коллеж, оюутны дотуур байрны төлөөлөл болох 701 оюутан залуус сонгогдон оролцжээ.

Их хурлаас холбооны Ерөнхийлөгч, Бага хурлын төлөөлөгчдийг сонгосон байна. Төлөөлөгчдийн 99 хувийн саналаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Д.Гантулгыг сонгов.

Д.Гантулга нь Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажилладаг бөгөөд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны докторантурт суралцаж байгаа аж.

Холбооны үйл ажиллагаа нь оюутнуудын сурч боловсрох, хөгжих боломжийг нээх, цагаар хөдөлмөр эрхлэхийг дэмжих зэрэг  хөтөлбөрүүдэд чиглэж байна. Мөн цаашдаа хөгжлийн олон талд арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Д.Амарбаясгалан: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно
Д.Амарбаясгалан: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.