Б.Бядаа: Нутагтаа нэг сайхан очих юмсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Б.Бядаа: Нутагтаа нэг сайхан очих юмсан

Б.Бядаа: Нутагтаа нэг сайхан очих юмсан

Нутагтаа нэг сайхан очих юмсан

Нуурынхаа эрэгт өдөржин айл гэрдэж тоглох юмсан
Нулимсаа цийлэгнүүлэн аавдаа аргадуулж эрхлэх юмсан
Нууж өгсөн чихрийг нь амтлан байж идэх юмсан

Төрсөн гэрийнхээ хойморт тухлан суугаад амсхийхсан
Тугал хургаа хариулж хөдөө талдаа гүйхсэн
Хоёр нүдээ ширгэтэл хүлээх ижийдээ очиж үнсүүлэхсэн
Хольцгүй лавшааг нь амтархан идэж их ядаргаагаа тайлахсан

Голын усанд шумбаж саахалтын хүүхдүүдтэй тоглоод
Гоёхон цэцэгс дундуур хөл нүцгэлж гүйгээд
Оросын маамуу дуулж бороо орохыг хүлээгээд
Орсон бороон дараа солонгын өнгөнд баярлаад

Зүүрмэглээд сэрэхэд ижий минь дэргэд байдаг
Зөв буруугийн алинд ч инээмсэглэл дүүрэн явдаг
Зүг чиггүй бодлын мананд төөрөх ч завгүй
Зүүдэл ихтэй орчлонгоос тэр л үе минь сайхаан

Амьдрал бодож шаналахгүй
Аз жаргал хайж зовохгүй
Аав ээж хоол гуравтайгаа байхад л
Алзахгүй мэт санагдах хүүхэд нас минь л сайхан

Энгэрээсээ сүүгээ асгаруулаад өгөөч ээжээ 
Эргээд охин нь хүүхэд насандаа очмоор байна
Алганы амт үзүүлээд хөтлөөд аваад яваач
Аавынхаа гэрт л охин нь насаараа баймаар байна

Б.Бядаа
20151012

Монголын төр анх удаа Хөвсгөл нуураа хамгаалахаар чууллаа
Монголын төр анх удаа Хөвсгөл нуураа хамгаалахаар чууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.