Су.Батболдын байнгын хороо Хөвсгөлд хуралдах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 37 секунд
Су.Батболдын байнгын хороо Хөвсгөлд хуралдах уу

Су.Батболдын байнгын хороо Хөвсгөлд хуралдах уу

УИХ-ын гишүүн Су.Батболдын даргалдаг БОХХАА-н байнгын хороо Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум буюу Дархадын хотгорт очиж хуралдах бололтой. 

Тодруулбал, өнөөдөр хуралдсан байнгын хорооны хуралдаанаар байгаль орчны төлөв байдлын асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн олон зуун гол горхи ширгэж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Тэрбээр, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа видео бичлэгийг байнгын хорооны гишүүдэд үзүүлсэн нь ийнхүү анхаарал татах асуудал болсон аж. 

Байнгын хорооны дарга энэ санаачилгыг гаргасан юм. Гэхдээ эцэслэн батлагдаагүй гэсэн үг. Ямартай ч уур амьсгалын өөрчлөлтийг эрх мэдэлтнүүдийн анхааралд оруулахын тулд тухайн бүс нутагт хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд Н.Алтанхуяг сайд Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газар Булган аймагт хуралдаж, Хөвсгөл-Булганы замыг ашиглалтад оруулах асуудлаар хуралдаж байсан билээ. Үүний дараа асуудал төд удалгүй шийдэгдэж байсан удаа бий. 

Яамны зүгээс цөлжилттэй тууштай тэмцэж байгаа ч орчны бохирдол, уул уурхай үйл ажиллагааны улмаас эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй газрын тоо ихэссэн хэмээлээ. Тиймээс байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих зорилгоор орон нутагт төвлөрч байгаа байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон бусад хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, зарцуулалтанд нь тавих хяналтыг чангатгах бодлогыг баримталж буй юм байна.

Л.Энх-Амгалан гишүүн Д.Оюунхорол сайдад Дархадын хотгорын асуудалд анхаарал хандуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавилаа. Одоогоор тус хотгорын 300-гаад нуураас 100 нь ширгээд байгаа юм байна. 

1970-аад оны үед ОХУ-ын эрдэмтэд судалгаа хийгээд “50 жилийн дараа Дархадын хотгор говь болно” гэсэн дүгнэлт хийснийг энэ үеэр онцоллоо. Мөн Хөвсгөл аймагт утаагүй зуух хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд асуудал хүндэрсэн гэсэн юм. Дан ганц Хөвсгөл ч гэхгүй нэлээд хэдэн аймагт нөхцөл байдал иймэрхүү байгааг төлөв байдлыг хэлэлцэх үеэр онцолсон юм. 

Б.Тогтох 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 40% хүргэж, Бид олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой
Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 40% хүргэж, Бид олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.