Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 40% хүргэж, Бид олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 39 секунд
Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 40% хүргэж, Бид олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 40% хүргэж, Бид олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн байр суурийг хүргэж байна.

Тэрээр “...Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлснээрээ бид НҮБ-ыг тогтвортой хөгжлийн зорилгууд, тэр дундаа жендэрийн эрх тэгш байдлыг хангахад бүс нутагтаа манлайлж байгаа гэдгээ харуулна. 3,4 сая хүн амтай Монгол улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 10 гаруй хувиар буурчихлаа. Эмэгтэйчүүд маань ажилгүйдэл, ядуурал, хүчирхийлэлд хамгийн их өртөж байна. Ийм нийгэм бий болчхоод байна. Энэ бол хэдхэн хүний сонгогдох тухай асуудал биш. Эмэгтэйчүүд нийгэмд хөдөлмөрөө үнэлүүлэх, эрх тэгш байх тухай асуудал юм. Хэдхэн эмэгтэйн амбицын асуудал гэж битгий хараач ээ. Дараа, дараагийн хүмүүс буюу эмч, багш нарын төлөөлөл УИХ-д орж ирж ажиллах үүд хаалгыг л нээх гээд байгаа юм. Бид хүүхдэд ээлгүй нийгэм бий болчихлоо гэж ярьдаг. Тэгвэл хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл илүү их байх ёстой юм бишүү? Нийгмийн бодлого алдагдсан гэж ярьж байна. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байдаг шүү. Нөгөө талаар бид НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтандаа хүрэх гээд байгаа юм.

Тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “Олон улсын судалгаа бий. Нэр дэвших боломж нь 10 хувиар өсөхөд парламентын төлөөлөл 3 хувиар л нэмэгдэж байдаг юм байна. Одоо квотыг 20 хувиар нэмлээ гэхэд парламентын төлөөлөл 6 хувиар л нэмэгдэх юм шиг байгаа юм. Одоогийн эмэгтэй гишүүдийн эзлэх хувь нь 17 хувь, үүн дээр нэмэгдээд 23 хувь болно. Нийт гишүүдийн тоогоо 40 хувиар нэмчихлээ шүү дээ. Нэр дэвшсэн эмэгтэй бүхэн сонгогдохгүй шүү дээ. Нэр дэвших эрхийг минь л олгоод өгөөч” гээд байгаа юм" гэлээ.

Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжээгүй юм.

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс илрэх болжээ
Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс илрэх болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.