П.Эрдэнэзаан: Төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 34 секунд
П.Эрдэнэзаан: Төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэнэ

П.Эрдэнэзаан: Төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэнэ

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ өдөр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин П.Эрдэнэзаан хорвоод мэндэлжээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд Монголын хошин урлагийн жүжигчид нэгдсэн тоглолтоо хийдэг учраас жүжигчин П.Эрдэнэзаан хорвоод мэндэлсэн өдрөө тайзан дээр үзэгчидтэйгээ өнгөрүүлдэг. Инээдмийн баярын энэ өдөр инээд бэлэглэгч “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаантай цөөн хором ярилцлаа

-“Маск” продакшнаар уран бүтээлийн сонин ихтэй юү? 
 

-Уран бүтээлийн сонин ихтэй. Тоглолтын бэлтгэл гээд зав багатай байна. Манай продакшныхан Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Тэд эх орныхоо төлөө инээлгэсэн юм” тоглолтынхоо хаалтыг энэ сарын 5-ныг хүртэл тоглож байна.
 

-Хөдөө, орон нутгаар аялан тоглолт хийх үү? 
 

-Энэ сарын 6-наас аймаг, орон нутгийн үзэгчдэдээ зориулж аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна. 
 

-Өнөөдөр таны хорвоод мэндэлсэн өдөр. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Монголын хошин шогийн хамтлаг, жүжигчдийн нэгдсэн тоглолт өнөөдөр болно. Тоглолтын дараа найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэнэ.

-Инээдмийн баярын өдөр мэндэлсэн тань хошин урлагийн жүжигчин болоход нөлөөлсөн үү?

-Хүмүүс намайг дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн гэхээр гайхдаг юм. Хошин шогийн жүжигчин болсон маань төрсөн өдөртэй холбоогүй. Гэхдээ багадаа хүнд нэр хоч өгдөг шооч хүүхэд байсан.

 -Төрсөн өдрөөрөө найзуудаасаа ямар бэлэг авдаг вэ?

-Уран зураг л олон бэлэглэдэг юм.

-Зураг зурах таны бас нэгэн авьяас. Хүүхдийн зургийн уралдаанд түрүүлж байсан гэж сонссон юм байна? 

-Хүн бүр л хүүхэд байхдаа зураг зурдаг шүү дээ. Би ч гэсэн дөрөв, таван настайдаа их зурдаг байсан. Хэд хэдэн зургийн уралдаанд түрүүлж байсан.

-Дөрөвдүгээр сарын 1-нд хүмүүс нэгнийгээ хуурах нь элбэг байдаг. Харин та энэ баярын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Инээдмийн баяр хүмүүст инээд баяслаас гадна аз жаргал мэдрүүлдэг. Хүмүүс бие биенийгээ хуурахаас илүү инээд, баясал бэлэглээсэй гэж боддог

Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Unen.mn

 

Жульдсан тэргүүнтэй жонхуурсан Засгийн газар
Жульдсан тэргүүнтэй жонхуурсан Засгийн газар
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.