Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд аудит хийж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд аудит хийж эхэлжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд аудит хийж эхэлжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ өнгөрсөн оны дөрвдүгээр сард баталсан. Тус хуулийн хэрэгжилтэд нийслэл дэх Төрийн аудитын газар аудит хийжээ. Мөн аймаг бүрт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлан гаргах гэнэ. Эцэст нь тэдгээрийн дүнг Үндэсний аудитын газарт нэгтгэн, тайлагнах аж. Нийслэлийн хэмжээнд төсвийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж гэсэн 936 газрыг хамруулж, тус хуулийн хэрэгжилтэд санхүүгийн тайлантай нь хамт аудит хийхэд хориглосон, хязгаарласан заалтыг биелүүлээгүйтэй холбоотой 2.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнээс 133.3 сая төгрөгийг зөрчилд төлбөрийн 22 акт тогтоосон аж. Мөн хоёр тэрбум 56.6 сая төгрөгийн зөрчилд түүнийг арилгах 56 албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн 512 сая төгрөгийн зөрчилд үүнийг давтахгүй байх агуулга бүхий 30 зөвлөмж өгсөн аж. Харин нийслэл, дүүргийн болон харьяа газрын удирдах албан тушаалтан, дэд, орлогч дарга, зөвлөх гэх мэт 52, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 18 буюу нийт 70 албан тушаалтныг чөлөөлж, цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийн 470.4 сая төгрөг хэмнэжээ. Үүнээс гадна өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг бууруулснаар гурван тэрбум төгрөг хямгадсан байна.

400 иргэнээ аварч чадаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэсээр байх уу!
400 иргэнээ аварч чадаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэсээр байх уу!
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.