Дорнод аймгийн иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд чирэгдэлгүй хамрагдах төвтэй болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
Дорнод аймгийн иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд чирэгдэлгүй хамрагдах төвтэй болов

Дорнод аймгийн иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд чирэгдэлгүй хамрагдах төвтэй болов

Дорнод аймаг нь 84,500 хүн амтай. Аймгийн нийт хүн амын 50,000 орчим буюу 60-аад хувь нь аймгийн төвдөө оршин суудаг, төвлөрөл ихтэй. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шууд хандан үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 800-900 болж, эдгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлдэг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар амбулаториор 87,608, хэвтүүлэн эмчлэх 6,359, түргэн тусламжийн дуудлагаар 3,322, мэс заслын хагалгаа 1,532, төрөх тойрны тусламж 681 тохиолдлыг тус тус үзүүлжээ.

Мөн Ангиографийн тусламж үйлчилгээгээр зүрхний титэм судсан дотуурх оношилгоо 22 иргэнд, зүрхний судсан дотуурх эмчилгээ /стент/ 8 иргэнд, бөөрний судасны ангиографийн оношилгоо 4 иргэнд, дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар нэг тохиолдол болон мэс заслын тусламжид хүзүү, нурууны хугарал хадах, булчингийн дутмагшлыг эргүүлэн нөхөх, өрцний ивэрхий нөхөх, умайг дайваргүй авах, ходоод тайрах гэх мэт мэс ажилбаруудыг амжилттай хийжээ. Цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулан сургаж байна.

Тус аймагт “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд нэг дороос шуурхай хамрагдаж боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй оношилгоо шинжилгээнд 0-17 насанд нийт 22,076 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас эрэгтэй 10,886 (49.3%), эмэгтэй 11,190 (50.7%) эзэлж, 430 (1.9%) нь эрхтэн системийн эмгэгтэй байв.

18-30 насны иргэдийн үзлэгт нийт 813 иргэн хамрагдсанаас 127 (15.6%) өвчлөл илэрчээ.

Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Gan Gas брэндийн Capo 20 загварын Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр нь 1 цагт 20 куб метр, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтайгаар ажиллана. Одоогоор 60 баллон цэнэглэж, сүүлийн 14 хоногт Халдвартын тасагт хэвтсэн эмчлүүлж буй хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэнд “Хүчилтөрөгчийн ханын систем”-ээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.

Дорнод аймгийн Бүсийн Оношилгооны Эрүүл Мэндийн Төвийн нийт ажилтнуудын үндсэн цалинг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 12-20 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагаар ажилласан 1 цагийн хөлсийг өмнө олгож байснаас 7 дахин нэмэгдүүлэн олгодог байна.

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд 8 дугаар сард 428 ажилтанд үндсэн цалингийн 50 хувь, 46 ажилтанд үндсэн цалингийн 100 хувийн урамшууллыг олгожээ.

2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өдрийн хоол, унааны зардлыг 6,000 төгрөг болгон 2 дахин нэмэгдүүлж, 470 ажилтанд үндсэн цалингийн 60 хувиар урамшуулал цалин олгов.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд эмнэлгийн бусад ажилтнуудад 50,000 төгрөгийн урамшуулал олгов.

Түүнчлэн "Би сувилагч" төсөлт уралдаанд амжилттай оролцсон гурван сувилагчид орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20 сая төгрөгөөр өгөхөөр болжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Хакүхо М.Даваажаргал аварга 34 дэх удаагаа түрүүллээ
Хакүхо М.Даваажаргал аварга 34 дэх удаагаа түрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.