Хакүхо М.Даваажаргал аварга 34 дэх удаагаа түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Хакүхо М.Даваажаргал аварга 34 дэх удаагаа түрүүллээ

Хакүхо М.Даваажаргал аварга 34 дэх удаагаа түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн сүүлийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг ялснаар эзэн хааны цомыг 34 дэх удаагаа өргөхөөр боллоо.

Энэ башёд их аваргын араас нэхэж явсан сэкивака Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрийн барилдаана озэки Гоёодог ялж, 13 даваатайгаар башёг дуусгалаа.

Хакүхо Харү башёд 14 даваа, нэг унаатай түрүүлснээр өөрийн тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж чадлаа.

Хэрэв Хакүхо М.Даваажаргал сүүлийн барилдаандаа өвдөг шороодсон бол их аварга болон Тэрүнофүжи нарын хооронд нэмэлт барилдаан гарах байсан юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Их аварга Хакүхо М.Даваажаргал өмнөх башёд түрүүлж, 33 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэнээр Мэргэжлийн сүмо бөхийн рекордыг эвдэж, дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодорсон бол Харү башёд 14 даваа, нэг унаатай түрүүлснээр өөрийн тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж чадлаа. Мөн Их аварга Хакүхо М.Даваажаргал хоёр дахь удаагаа 6 дарааллан түрүүлсэн амжилттай анхны бөх боллоо.

Эх сурвалж: Zaluu.com

 Монголын зах зээлд борлуулж буй эмийн 70 хувь нь бүртгэлгүй байна
Монголын зах зээлд борлуулж буй эмийн 70 хувь нь бүртгэлгүй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.