Ж.Хичээнгүй: Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан Ч.Бямбажавыг АТГ-т шалгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 12 секунд
Ж.Хичээнгүй: Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан Ч.Бямбажавыг АТГ-т шалгуулна

Ж.Хичээнгүй: Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан Ч.Бямбажавыг АТГ-т шалгуулна

 

        Нийслэлийн зарим удирдлага эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг ШӨХТГ-ынхан тогтоожээ. Энэ талаар тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын дарга Ж.Хичээнгүйгээс тодрууллаа.

 

-Саяхан ШӨХТГ-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим газарт хяналт, шалгалт хийсэн. Шалгалтад ямар байгууллагууд хамрагдсан болон илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл өгнө үү?

 

-Энэ удаагийн хяналт, шал-галтад орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даат галын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал”, “Улаан баатар хотын даатгал”, “Хаан даатгал” компани хамрагдсан. Үүнээс гадна нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хяналт, шалгалт хийлээ. Харамсалтай нь, албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан болохыг тогтоосон. Тэрбээр “Хаан даатгал” ХХК-тай өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн харьяа хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээний хураамж болох 1500 төгрөгийг хэрэг лэгчийн зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээгүйгүй бүлгээр хийх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч, тус компанид шилжүүлж байсан нь илэрсэн.

 

-Энэхүү хууль бус үйлдлээрээ улсад хэдий хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа вэ?

 

-Дээрх хууль бус үйлдлийн улмаас нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь өөрийн харьяа хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвөөр дамжуулан 90 мянга гаруй өрхийн тал хувьтай нь бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй. Улмаар энэхүү үйл ажиллагааны хүрээнд 269 сая төгрөгийн орлого олж, хэрэглэгчдэд хохирол учруулсан гэх тооцоо гарсан. Үүгээр зогсохгүй “Хаан даатгал” ХХК нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ийм аргаар улсад нийт нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоогоод байна.

 

-Та бүхний зүгээс дээрх хууль зөрчиж, хэрэглэгчдийг хохироосон Ч.Бямбажав нарын албан тушаалтанд ямар арга хэмжээ авах вэ?

 

-Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа. Тиймээс холбогдох хууль, хяналтын байгууллагад нь шалгуулахаар АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт бичиг явуулсан. Удахгүй хариу нь ирэх байх.

 

Б.Төрбат

 
 
24 баримт: Үндсэн хуулийн өөрчлөлт ингэж хийгджээ
24 баримт: Үндсэн хуулийн өөрчлөлт ингэж хийгджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.