Н.Номтойбаяр Харвардад сурахгүй бол горьгүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 57 секунд
Н.Номтойбаяр Харвардад сурахгүй бол горьгүй болжээ

Н.Номтойбаяр Харвардад сурахгүй бол горьгүй болжээ

Монголын улс төрд гарч ирж буй хүмүүсийн дотор өөрийнхөө эрх ашгийг бодохоос биш улс орны ирээдүйн талаар бодож, зүтгэж байгаа хүн тун цөөн гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, олигархийн хүүхдүүд бизнесээ өргөжүүлэхээр улс төрд “мөнгөөр зодон” орж ирж буй явдал улам гаарах шинжтэй боллоо. 2000 оноос эхлэн ардчиллын лидерүүд алс холын Америкийг зорьж, мэргэжил дээшлүүлэх курст сурах нь сурч, зарим нэг нь Харвардад боловсрол эзэмшсэний хүчинд өдгөө засгийн эрх барьж байгаа билээ. Үүнээс санаа авсан уу, яасан болж өгвөл одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дууриаж Харвардад номын дуу сонсохоор явахыг эрмэлзэх болжээ. 

Тэдний нэг нь МАН-ын “охин компани” болох НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр 2012 оны сонгуулиар нам нь өвдөг шороодмогц Харвардад сурахаар хүлгийн жолоо залсан бөгөөд зорилго нь 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө ирж МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдан сонгуульд оролцох явдал байлаа. Энэ үүргээ ч тэрбээр амжилттай гүйцэтгэж, сонгууль болохоос жилийн өмнө эх орондоо газардав. 
    
Түүнийг эзгүйд Шадар сайд У.Хүрэлсүхийн байгуулж асан НАМЗХ-г УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр удирдаж байсан билээ. Гэтэл саяхан болсон НАМЗХ-ны VII бага хурлаар тэрбээр ерөнхийлөгчийн байр сууриа тавьж өгөхгүй хэмээн гүрийжээ. Харин хурлын төлөөлөгчид түүнийг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй тул солих нь зүйтэй гэдэгтэй олонхийн санал нэгдсэн байна. Тиймээс хурлын уур амьсгал ширүүхэн байдалд өрнөж, генсек Б.Бат-Эрдэнийн оронд ГОК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэнг томилсон байна. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд хэдийгээр Америкт номын дуу сонсож ирсэн боловч цагтаа хүнд хэцүү үед нь НАМЗХ-г орхин одсон тул нүүр өгөх тун дургүй байгаа аж. Учир иймд Л.Оюун-Эрдэнийг бэлгэдэл төдий хуучин мэстэнд нь үлдээж, ирэх зургаадугаар сард болох их хурлаараа ерөнхийлөгчийн асуудлаа авч хэлэлцэхээр болсон байна. 
    
Харин мөнгөөр бүхнийг шийдээд сурчихсан Н.Номтойбаяр гишүүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсоныхоо дараа Харвардад очиж номын дуу сонсохгүй бол улс төрийн карьер нь идэр залуухан насанд нь төгсгөл болох цаг иржээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn 

Сүүлийн 24 цагт 1171 хүнээс коронавирус илэрч, 9 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт 1171 хүнээс коронавирус илэрч, 9 хүн нас барлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.