ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,381 хүнээс PCR шинжилгээ авахад коронавируст халдварын 1171 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан COVID-19 халдварын тоо 33,608 болж байна. Шинээр баталсан тохиолдлууд нь:
- Улаанбаатар хот-1092/нийт 23,308/
- Эмнэлгээс шалтгаалсан-1/нийт 90/
- Орон нутагт-72/нийт 3705
- Зөөвөрлөгдөн орж ирсэн-6/нийт 457/
Шинээр халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгууд:
- Дархан-Уул-6
- Эрдэнэт-13
- Ховд-2
- Архангай-4
- Булган-3
- Хөвсгөл-1
- Төв-26
- Сэлэнгэ-5
- Сүхбаатар-8
- Дорнод-4 тус тус хүн коронавирусийн халдвар авчээ.
Мөн хугацаанд 490 хүн эдгэрсэн бол есөн хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүний тоо 18,033, харин нас барсан хүний тоо 97 болов.
ҮЗЭХ: