ХХБ-НЫ УГШИЛТАЙ ТЭРБУМТАН Б.ТҮВШИН ХАН-УУЛД НЭР ДЭВШИЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
ХХБ-НЫ УГШИЛТАЙ ТЭРБУМТАН Б.ТҮВШИН ХАН-УУЛД НЭР ДЭВШИЖ БАЙНА

ХХБ-НЫ УГШИЛТАЙ ТЭРБУМТАН Б.ТҮВШИН ХАН-УУЛД НЭР ДЭВШИЖ БАЙНА

УИХ-ын сонгууль хөрөнгөтнүүдийн тулаан гээд хэлчихвэл буруудахгүй. Үүний нэг жишээ нь Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Түвшин. Түүний жилийн орлого тэрбум тэрбумаар тоологдох толгой баян нэгэн. 

Б. Түвшингийн хувьд Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн Ерөнхийлөгч гэх том албан тушаалтай. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Удирдах зөвлөлийн гишүүн гээд томоохон алба хашдаг. Энэ хэрээрээ хөрөнгө чинээ ч арвин. 

Б.Түвшингийн гэдэг айл жилийн гурван тэрбумын гаруй төгрөгийн орлоготой. Бүр тодруулбал, Б.Түвшин жилийн нэг тэрбум 823 сая төгрөгийн орлого олдог бол гэр бүлийн гишүүд нь нэг тэрбум 815 сая төгрөгийн орлоготой. 

Дөрвөн орон сууцны байр, дөрвөн үйлчилгээний зориулалттай газар, оффис хоёр, авто зогсоол нэг, авто граж хоёр, өвөлжөө хаваржаа нэг. Эдгээр нь зургаан тэрбум 397 сая төгрөгийн үнэлгээтэй. 195 сая төгрөгийн үнэлгээ бүхий BMW X-5 машинтай. 944 сая төгрөгийн хадгаламжтай. Гурван тэрбум 316 сая төгрөг авлагатай. 

Градле Ресоурсес ХК, Энержи Ресорсес ХК, Эрдэнэставан толгой ХК, Таван толгой ХК, Монгол нэхмэл ХХК, Би Ди Сек ХК, Миг даатгал ХХК, Монголын үнэт цаасны бирж ХХК, Мик холдинг ХК, Сүү ХК, Туркоз хилл ресорс ХК ХК, АПУ ХК, Хубилай ХХК, Крипто мөнгө ХХК ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-аас хувь эзэмшиж байна. 

О.ОНОН

Маргааш Баянзүрх дүүргийн ИТХ хуралдана
Маргааш Баянзүрх дүүргийн ИТХ хуралдана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.