Машины зогсоол “өмчилсөн” Г.Уянга нарт хүмүүс дургүйцлээ илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд
Машины зогсоол “өмчилсөн” Г.Уянга нарт хүмүүс дургүйцлээ илэрхийлэв

Машины зогсоол “өмчилсөн” Г.Уянга нарт хүмүүс дургүйцлээ илэрхийлэв

УИХ-ын гишүүд  уг нь нэг л “зогсоол”-той. Тэр нь чуулганы танхим. Аа, харин эрхэм гишүүд автомашин хөлөглөвөл түүнийгээ төрийн ордныхоо том хашаан дотор тавьдаг. Энэ нь гишүүдийн “зогсоол” биш зөвхөн машины л зогсоол буюу зай талбай. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нарын балгаар төрийн ордонд ажилладаг  Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыхан зэрэг 800 гаруй хүний зарим хэсэг нь автомашинаа тавьдаг талбайг тэд бүгдийг нь “өмчилж” аваад  бухимдал үүсгэв.

УИХ-ын Тамгын газрын дарга нар нь тэдний ийм явцуу эрх ямбын хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлсэн  аж. Төрийн ордны баруун талын 80 машины зогсоолыг зөвхөн УИХ-ын  76 гишүүн мэдэх болжээ. Хуралдаа ч бүрэн ирдэггүй гишүүд ийнхүү машины зогсоол “өмчилж” авах ажлыг  улайран хөөцөлдөж амжуулсан эзэд нь яах аргагүй Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар тул энэ хоёр эмэгтэй рүү иргэд “довтолж”, цахим ертөнц бараг тэр аяараа шуугиж эхэлсэн байна. Аливаа хүн байх ёстой газраа л баймаар юм, хаа хамаагүй нийтийн эзэмшлийн  талбай руу дайрч байх хэрэггүй гэж буй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Энэтхэг тариачин алмаз олж баяжжээ
Энэтхэг тариачин алмаз олж баяжжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.