Энэтхэг тариачин алмаз олж баяжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
Энэтхэг тариачин алмаз олж баяжжээ

Энэтхэг тариачин алмаз олж баяжжээ

Энэтхэгийн Мадяпрадеш мужийн 45 настай тариачин Лахан Ядав 14.98 килат эрдэнийн чулуу олсон байна. Харин тэрээр энэ үнэт чулууг олохоосоо өмнө 100 метр квадрат хэмжээтэй жижиг газрыг 2.70 ам.доллараар түрээсэлж авсан гэж “Times of India” сонинд бичжээ. Дуудлага худалдаагаар үнэт чулууг энэ сарын 5-нд 81 сая гаруй ам.доллараар зарсан байна. Лахан Ядав ер бусын гялалзаж байгаа зүйлийг хараад түрээсэлсэн газраа хагалахаа орхин шалгаж үзэхээр чулууг авчээ. Дараа нь олсон олзыг нь шалгаж үзсэн ажилтан мужийн үнэт чулуу үнэлгээний газар руу явсан байна. Ингэснээр нэг өдөр баян болно гэж хэзээ ч бодож байгаагүй тариачин саятан болсон байна. Гэхдээ дуудлага худалдаагаар алмазаа зарж олсон мөнгөө үр ашиггүй зарахыг хүсээгүй Лахан Ядав банкинд данс нээлгэж хадгалахаар шийджээ. Сонинд түүний  дөрвөн хүүхэд нь өөрт ногдох ашгаа авахыг баталгаажуулж ийм алхам хийсэн гэж бичсэн байна. Харин Лахан Ядав саяхан болтол Мадяпрадеш мужийн Панна үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөөгдсөн олон тариачны нэг байсан гэнэ. Фермерийн хувьд хоёр үхэр, хоёр га газартай болох боломж олгосон нөхөн олговрыг хүлээн авчээ. Харин үнэт чулууг олсныхоо дараа түүний хамгийн анх хийсэн зүйл нь өөртөө мотоцикль худалдаж авсан байна.

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн 30,000 мянган ам.долларын Америк хүргэн
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн 30,000 мянган ам.долларын Америк хүргэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.