Гайхамшигтай хайр Болсон явдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 24 секунд
Гайхамшигтай хайр Болсон явдал

Гайхамшигтай хайр Болсон явдал

Би нисэх онгоцны буудал дээр найзыгаа хүлээгээд сууж байлаа. Гэтэл 3 хүүхэдтэй нэгэн эгч эр нөхөрөө тосож байгаа бололтой зогсож байв. Удалгүй нөхөр нь ч гарч ирлээ. Найз маань харагдахгүй байсан тул тэднийг жаал харж зогссон юм. Аав нь дунд хүүгээ /5 нас орчим/ тэврэн авч "миний хүү аав нь их саналаа шүү. Аав нь чамд маш их хайртай" гэж хэлэв. Харин хүү аавыгаа тэврэн авч "Ааваа би ч гэсэн танд хайртай" гэж хэлэв.

Аав том хүүгийн /12 нас орчим/ гараас барьж чи минь аль хэдий нь том залуу болжээ. Гэхдээ аавдаа бол чи жаахан хэвээрээ гэж инээмсэглээд тэврэн үнсэв.
Ээж нь бага охиноо тэвэрч байлаа. Аав нь ирж "Миний бяцхан гүнж алив аавдаа хүрээд ир" гэж эрхлүүлэн тэврээд жаал үнсэж энхрийлэв. Аав охиноо том бандидаа тэврүүлээд эхнэр дээрээ очин "Хайрт минь чамайгаа ямар их санав аа" гээд л чанга тэврэн авч үнсэв.

Тэр хоёр яг л залуу хосууд шиг биенийгээ үнсэж байлаа. Би ч наана нь бүүр кино үзэж байгаа юм шиг хөшсөн байв. Гэнэт би тэднээс нэг асуулт асуумаар санагдаж шуудхан л асуугаад орхив.
"Үнэхээр гайхалтай. Та хоёр гэр бүл болоод хэр удаж байгаа вэ?" гэж би асуув.
Аав маш сайханаар инээмсгэлэн "14 дахь жилдээ ханилж байна" гэлээ.
Та тэгээд хэр удаан гэр бүлээсээ хол байж байгаад ирж байгаа юм? гэж би асуув. Гэтэл аав "хоёр өдөр" гэв. Би ч бүр хэлэх үггүй болж дотороо "за арай ч дэ" гэж бодлоо. Хэсэг зуур би бодолхийн зогсож "би хүнтэй гэрэлвэл бидний хайр ийм удаан хугацаанд гал халуунаараа байж чадах болов уу?" гэж өөрөөсөө асуулаа.

Сургамж:
Гэр бүл гэдэг энэ дэлхий дээрхи диваажин юм. Та өөрийгөө дээрх нөхцөл байдалд тавиад нэг үзээрэй. Танай гэр бүлийн хайр, биенээ гэсэн сэтгэл ийм халуунаараа байж чадаж байна уу? Хэрэв үгүй бол та эхнэртэйгээ, эсвэл нөхөртэйгөө анх танилцаад ямар гал халуун хайранд умбаж байснаа санаарай. Хичнээн жил өнгөрсөн ч бай хайрыг тордохгүй л бол эгэл жирийн хамтран амьдрагчид болон хувирна. Ингэхгүйн тулд Та гэр бүлдээ тэр гал халуун хайрыг эргүүлэн авчраарай!

- See more at: http://www.unen.mn/content/33527.shtml?alias=unen#sthash.qJDr86Xa.dpuf

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн хөрөнгийг хурааж эхэлнэ гэв үү?

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй