“Hermes” төвийн урд нүхэн гарц, “Алтай“ хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 8 секунд
“Hermes” төвийн урд нүхэн гарц, “Алтай“ хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийнэ

“Hermes” төвийн урд нүхэн гарц, “Алтай“ хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийнэ

Баянгол дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 112 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна.

Тодруулбал 11 байршилд сургууль, цэцэрлэг барих, ЭХЭМҮТ-д өргөтгөл болон их засвар хийхээр төлөвлөжээ.

Дүүргийн хэмжээнд хийгдэх ажлуудын талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулав.

Тэрбээр "2021-2022 онд дүүргийн хэмжээнд 26.2 км авто зам тавьсан бол энэ онд дөрвөн байршилд зам тавина. Мөн өнгөрсөн жил 20 байршилд автомашины 24,000 мкв зогсоол байгуулсан. Энэ онд найман байршилд 500 автомашины зогсоол хийх бөгөөд гэрээ байгуулах шатандаа явж байна.

Мөн "Hermes" төвийн урд нүхэн гарц, "Алтай" хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийнэ. Өнгөрсөн жил 56 байршлын 25,000 мкв талбайд явган замын ажил хийсэн бол энэ жил 38 байршилд явган хүний замын ажил хийнэ.

Түүнчлэн өнгөрсөн онд 57 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийсэн бөгөөд энэ жил 47 байршилд хийхээр төлөвлөөд байна. Үүний зэрэгцээ 37 байршилд гэрэлтүүлэг хийж, 319 байршилд камер суурилуулж, гурван хороог бүрэн камержуулна.

Өнгөрсөн жил 68 байршилд 1,485 гарааш чөлөөлсөн бол энэ жил 33 байршилд 782 гарааш буулгахаас 246 гарааш буулгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ жижиг, нягтаршил ихтэй. Мөн тулгамдсан асуудал нь гэр хороололд авто зам дутмаг, бүтээн байгуулалтад зориулж газар чөлөөлөх шаардлага зүй ёсоор тулгардаг. Түүнчлэн гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах, орон сууцны дахин төлөвлөлтөд төсөв шаардлагатай" хэмээн ярив.

ХҮННҮ МОЛЛ-д гэр бүлийн өдөрлөг болно
ХҮННҮ МОЛЛ-д гэр бүлийн өдөрлөг болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.