ХҮННҮ МОЛЛ-д гэр бүлийн өдөрлөг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
ХҮННҮ МОЛЛ-д гэр бүлийн өдөрлөг болно

ХҮННҮ МОЛЛ-д гэр бүлийн өдөрлөг болно

 

 “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан нийгэмд хандсан зорилтот төслийн хүрээнд Улсын Филармонийн дуучдын “БИД НЭГ ГЭР БҮЛ” нэгдсэн  тоглолтоо 3 дахь  жилдээ энэ сарын 16-нд толилуулах гэж байгаа билээ. Тоглолтын хамтран ажиллагч байгууллагаар ХҮННҮ МОЛЛ ажиллаж байгаа юм. Тиймээс тоглолтыг сурталчлах өдөрлөг арга хэмжээг маргааш буюу 9-ны хагас сайн өдөр ХҮННҮ МОЛЛ-д зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь гэр бүлүүдэд шууд хүрч мэдээллээ хүргэх,  гэр бүлүүдийг  гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа нандин үеийг нь илүү сонирхолтой болгож, дурсгалтай мөчүүдийг нь  бий болгох юм. 

Улсын Филармонийн дуучид өөрсдийн олон сайхан дуугаараа бэлэг барьж гэр бүлүүдийн хооронд хөгжөөнт тоглоом тоглуулж тоглолтын багцын билетээр урамшуулах гэх мэт олон сайхан сюрпризтэй өдөрлөг арга хэмжээ болох юм байна. Мөн та дуучидтай зургаа татуулах боломжыг өдөрлөгийн үеэр авах боломжтой болно.

Та амралтын өдрөөр гэр бүлээрээ ХҮННҮ МОЛЛ-д болох “БИД НЭГ ГЭР БҮЛ” өдөрлөгт оролцоорой. Өдөрлөг цагийн хязгаартай 14-16 цагийн хооронд болох гэнэ.

Н.Алтанхуягийн “Мах экспорт”-д  өгсөн 3 тэрбумыг  шалгуулна
Н.Алтанхуягийн “Мах экспорт”-д өгсөн 3 тэрбумыг шалгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.