Бөө нь бөөгийнхөө аминд хүрсэн аймшигт хэрэг Нисэхийн жалганд гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 37 секунд
Бөө нь бөөгийнхөө аминд хүрсэн аймшигт хэрэг Нисэхийн жалганд гарчээ

Бөө нь бөөгийнхөө аминд хүрсэн аймшигт хэрэг Нисэхийн жалганд гарчээ

 

Монголд бөө бөөлж байгаад хүний аминд хүрсэн, гэмтээсэн хэрэг олонтоо гарч байсан. Гэхдээ бөө нь бөөгөө хөнөөсөн хэрэг гарч байгаагүй. Тэр тусмаа бөөгийн зан үйл гүйцэтгэж байхдаа аминд нь хүрсэн нь бүр ч санаанд оромгүй явдал болжээ.  2014 оны 4-р сарын 29-нд Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт Г.Алтангэрэл нь иргэн А.М-ийн биенээс муу муухай зүйл зайлуулан гаргах зан үйл хийж байна хэмээн жалганд оруулан хэвтүүлээд  нуруун дээр нь бөөгийн ташуураар ороолгосноос нурууны бүх хэсгий хамарсан гэмтэл учруулан амийг нь хохироосон. Талийгаач нь 2010 оны 10-р сарын сүүлээр бөө болж сахиус шүтээнээ авсан гэнэ. Г.Алтангэрэл нь ч гэсэн бас олон шавьтай бөө хүн гэнэ. Г.Алтангэрэлийн эхнэрийнх нь ярьсанаар нь нөхөр нь удмын хараалтай албинтсан улаач ирнэ гэсэн нь талийгаач бөө байж. Түүнийг Хурцаа багшийн шавь гэж танилцуулж. “Мэргэжлийн хүний” тайлбарласнаар албинтана гэдэг нь ихэвчилэн бөө хүмүүст илэрдэг гэнэ. Улаач хүн архинд донтох, биеэ хянах чадваргүй болсон үед албин буюу тэнэмэл сүнс биед нь шүглэдэг.  Ингэж албинтсан улаач нарт зан үйл хийхдээ харуй бүрийд хийдэг, манжлагаар тэрийг нь хөөж гаргадаг агаад ташуураар гаргадаг гэнэ. Талийгаач улаач ч хий юм харагдаад байна хэмээн өмнө нь эмнэлэгт хэвтэж байжээ. Ингээд Г.Алтангэрэл нь албинтсан улаачид үйл хийхээр эхнэр болон шавь нарын хамт Нисэхийн жалга руу аваад явж. Талийгаачийн ээж хоёр ах нь хамт явсан агаад нэг ах нь жалганы эрэг дээрээс хараад зогсож байсан гэнэ. Бөөгийн шавь Даваасүрэн Үнэнмэнд Буянжаргал  нар улаачийн цамцыг тайлаад найз нар нь гар хөл дээр нь дарж. Шавь нар нь адууны дэлээр хийж хадгаар ороосон манжлагаараа нурууг нь илсэний дараа бөө өөрийнхөө ташуураар ташуурдаж гарчээ. 3-4 удаа ороолгоод 15-20 минут амрааж байсан гэнэ. Ташуурдан албинг гаргасны дараа машинд оруултал гэнэт бие нь мууджээ. Яаран Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн ч тэр шөнөдөө нас барсан гэнэ. Уг нь ээж нь зүрх муутай хүн шүү гэж сануулж байжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн биеийн 18%, арьсны бүх давхаргыг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцралын улмаас гэмтлийн шокоор нас барсан гэж гарчээ. Харин бөө  чанга ташуурдаагүй харин  олон удаа ташуурдсанаас ийм юм болсон гэсэн бол хохирогчийн ар гэрийнхэн гомдол саналгүй, харин хойшид  ташуурдахдаа анхааралтай байгаарай гэж сануулжээ. Шүүх бөөг бусдын амийг болгоомжгүй хөнөөсөн хэмээн нэг жил хорих ялаар шийтгэн харин өнөөх 1.4 метрийн урттай ташуурыг нь устгажээ.
 

NUUTS.mn

Каннабис түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ
Каннабис түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.