Каннабис түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 59 секунд
Каннабис түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Каннабис түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй каннабис гэх ургамлыг түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг Цагдаагийн ерөнхий газрын  Зохион байгуулалттай тэмцэх хэлтсээс баривчилжээ.

Тодруулбал, 27 настай гурван сэжигтэн Төв аймгийн нутагт 10 орчим килограмм ургамал түүж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. 

Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Мөн өчигдөр Чингэлтэй дүүрэгт 30 настай сэжигтэн Б гэгч залуу 2.5 килограмм орчим каннабис мансууруулах ургамлыг тээвэрлэж яваад баривчлагджээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах төрлийн энэ ургамалын тархац болон судалгааг цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн. Үүний хүрээнд тухайн газруудад байнга хяналт тавьж ажилладаг юм.

Х.Даваа

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 
М.Баасандорж: ”Би худал зүйл мэдээлээгүй”
М.Баасандорж: ”Би худал зүйл мэдээлээгүй”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.