Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тэнгэрт хадах нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 33 секунд
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тэнгэрт хадах нь

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тэнгэрт хадах нь

Манай Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь гадаад улс орнуудаас хангадаг. Тэгвэл 2020 онд 1,9 сая тонн, 2021 онд 1,8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 92.2 хувийг ОХУ-аас, БНХАУ улсаас 4.2 хувь, бусад улсаас 3.6 хувийг тус тус эзэлж байна.

Газрын тосны үнэ 2022 оны 3 дугаар улиралд 100 ам.доллар хүрэх үү?

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр баррель газрын тосны үнэ 86.54-88.55 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл дэх газрын тосны үнэ сүүлийн 3 сарын байдлаар 10 гаруй хувиар өсчээ.

Өчигдөр л гэхэд /2022.01.24/-ний 88 ам.доллар/баррелиас дээш арилжаалагдаж байна. Сүүлийн үед үнэ өсөхөд нөлөө үзүүлээд байсан Казазстаны эмх замбараагүй нөхцөл байдал эрх баригчдын бүрэн хяналтад байгаа ч газрын тос олборлогч хэд хэдэн оронд байдал эрс дордов. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн дундуур Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын газрын тосны агуудахуудад Йемений Хути босогчид дайралт хийжээ.

Хамгийн ноцтой нь Goldman Sachs банк 2022 оны газрын тосны үнийн төсөөллөө шинэчилсэн байна. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа бөгөөд тэдний таамгаар энэ оны эхний улиралд “Брент” төрлийн газрын тосны үнэ 90 ам.доллар, харин 3,4 дүгээр улиралд барелль тутамдаа 20 ам.доллароор өсч 100 ам.долларт хүрэх аж.

Мөн Morgan Stanley компанийн шинжээчид “Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 3 дугаар улиралд 100 ам.доллар/баррельд хүрнэ гэжээ.

Шинжээчид Газрын тосны үнэ өсөх нэг гол шалтгаан нь:

  • Түүхий эдийн нөөц багассан
  • Мөн 2021 онд газрын тосны нөөц мэдэгдэхүйц буурсны дараа хангалттай хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулаагүйтэй холбоотой гэж үзжээ.

Үүгээр зогсохгүй ОПЕК бүлгийн сар тутмын тайланд 2022 оны газрын тосны эрэлт өдөрт 4,2 сая баррелиар өснө гэж таамагласан бөгөөд нийлүүлэлт хязгаарлагдмал, эрэлт өссөөр байгаа энэ үед газрын тосны үнэ цаашид өсөх нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж үзжээ. Дэлхийн нөхцөл байдал ийм байхад манай улсад газрын тос, шатахууны үнэ хэрхэн өөрчлөгдөхийг таамаглашгүй юм. Ямартаа ч энэ хэвэндээ 50, 100 төгрөгөөр нэмсэн байдалтайгаар үнэ барих, тогтвортой байлгах боломж багасах болов уу.

Одоогоор А-80 автобензин 71, Аи-92 автобензин 32, дизелийн түлш 31, ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна. Харин үнийн хувьд Улаанбаатар хотод А-80 автобензин 2200 төгрөг, Аи-92 автобензин 2240 төгрөг буюу жижиглэнгийн үнэд өөрчлөлт ороогүй байдалтай байна.

UNEN.MN сайтаас 3 сая дахь иргэн мэндэллээ
UNEN.MN сайтаас 3 сая дахь иргэн мэндэллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.