UNEN.MN сайтаас 3 сая дахь иргэн мэндэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
UNEN.MN сайтаас 3 сая дахь иргэн мэндэллээ

UNEN.MN сайтаас 3 сая дахь иргэн мэндэллээ

нийтлэсэн Admin

3saychatsuutan  Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн баярт үйл явдал тохиож байна.  Энэхүү түүхэн үйл явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлаж олон түмэнд хүргэсэн.  Монгол Улсын 3 сая дахь иргэн нэгдүгээр сарын 24-ны өдөр мэндэлсэн.  Түүнчлэн энэ өдөр 181 шинэ иргэн мэндэлсэн, үүнээс 178 нь эх орондоо гурав нь гадаадад төрсөн байна.

        Тэгвэл манай unen.mn сайтаас 3 сая дахь чацуутан төрлөө.  Манай ажилтан Нямдэлгэр анхны хүүгээ өлгийдөн авсан нь ийнхүү түүхэн үйл явдалд тэмдэглэгдэн үлдлээ.  Дорноговь аймгийн Сайншанд хотноо Санчир хүү айлын ууган хүү, 3 сая дахь чацуутан болж аав ээж, эмээ өвөө, ах дүү нараа баярлууллаа.

        Дашрамд хэлэхэд Монгол Улсад 3 сая дахь иргэн мэндэлсэн өдрийг угтан Засгийн газрын тогтоол гарсан. 400 дугаар тогтоолд тусгаснаар гурван сая иргэнийг 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар мялааж, чацуутнуудад тус бүр гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.

Эх сурвалж: Unen.mn

 
 
Төрийн банкны картуудаа ЦАХИМ ХЭТЭВЧИНДЭЭ хийгээрэй
Төрийн банкны картуудаа ЦАХИМ ХЭТЭВЧИНДЭЭ хийгээрэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.