Д.Энхтуяа: М.Наранбаатар МҮОНРТ-ийг хувийн юм шиг л ашигладаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
Д.Энхтуяа: М.Наранбаатар МҮОНРТ-ийг хувийн юм шиг л ашигладаг

Д.Энхтуяа: М.Наранбаатар МҮОНРТ-ийг хувийн юм шиг л ашигладаг

нийтлэсэн Admin

content_333kh

МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар өчигдөр 18.00 цагийн үед дэд дарга Ё.Батбаяр, МҮОНТ-ийн дарга Д.Энхтуяа нарыг ажлаас нь халах тушаалыг гаргасан. МҮОНРТ-ийн гал тогоонд чухам юу болоод байгааг олон нийт маш их сонирхож байна. Тиймээс бид МҮОНТ-ийн дарга асан Д.Энхтуяатай ярилцлаа.

-МҮОНРТ-Д ХҮН ТОГТОЖ БАЙХЫН АРГАГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭЭД БАЙГАА ЮМ ШИГ ДҮР ЗУРАГ ХАРАГДАХ БОЛЛОО. ЯАГААД ГЭНЭТ ХОЁР УДИРДЛАГАА ХАЛСАН ЮМ БОЛ?

-М.Наранбаатарын хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрсэн болохоор захирлууд нь тогтохгүй байгаа юм. Хууль бус маш олон үйлдэл байгаагаас би нэгийг нь л онцолж хэлмээр байна.

М.Наранбаатар өөрөө л албан тушаалаа урвуулан ашигласан хүн шүү дээ. Хуулийн дагуу манай телевизэд байдаг Алтан сан хөмрөг, оюуны эрхийн бүтээлүүдийг компаниудад худалдаж, интернетээр зарах бүх эрхийг нь салбарын захирлуудад мэдэгдэлгүй гэрээ хийсэн байсан. Үүнийг нь би эсэргүүцсэн. Улмаар УИХ-ын дарга болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөл бүгдэд нь хандаж энэ гэрээг зогсоосон.М.Наранбаатар үүнд л хорсож намайг халах тушаал гаргалаа.

-ИХ ОЛОН САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ДҮНТЭЙ ГЭРЭЭ БАЙСАН БОЛОЛТОЙ?

-Мөнгөний хэмжээг би сайн мэдэхгүй байна. Гэрээнд 30,70 хувиар авна гэж заасан байсан. МҮОНРТ-ийн уран бүтээлийн сан хөмрөг гэдэг бол монголчуудын оюуны өмч шүү дээ. Хэн таарсан, найз нөхдөөрөө далимдуулж хүний оюуны сан хөмрөгийг захиран зарцуулах эрх авч болохгүй. Үүнийг би эсэргүүцээд ажилгүй боллоо.

-ТАНИАС ГАДНА ХУУЛИЙН ЗӨВЛӨХҮҮД НЬ ТҮҮНИЙ ҮЙЛДЛИЙГ ИЛЧИЛЖ ХЭЛСЭН Ч ҮЛ ТООСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА?

-Тийм ээ. Манай байгууллагын хуулийн зөвлөх Оюунбилэг бид хоёр энэ талаар түүнд хэлсэн. Гэтэл “Та нарт хамаагүй. Чи юу мэддэг юм бэ” гэж хуулийн зөвлөхийг хэлээд гэрээ бэлтгэхийг үүрэг болгосон. Гэрээг нь бэлтгэж өгсөн ч хуулийн зөвлөх Оюунбилэг гарын үсэг зураагүй.

 

 

 


 

Эх сурвалж: Шуурхай.мн

Н.Номтойбаяр Дорнодоос “хөөгдөж”, жагсаалт руу зүтгэж байна
Н.Номтойбаяр Дорнодоос “хөөгдөж”, жагсаалт руу зүтгэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.