Н.Номтойбаяр Дорнодоос “хөөгдөж”, жагсаалт руу зүтгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Н.Номтойбаяр Дорнодоос “хөөгдөж”, жагсаалт руу зүтгэж байна

Н.Номтойбаяр Дорнодоос “хөөгдөж”, жагсаалт руу зүтгэж байна

nomtМонголын газрын баялагаар баяжсан “Монгол алт” компанийн  эзэн Б.Нямтайшир хүүгээ улс төрд оруулахаар МАН-д тэрбум төгрөг хандивлаж, НАМЗХ-ны залуус дэмжсэнээр намын боссууд нь аргагүйн эрхэнд Н.Номтойбаярыг 2011 онд Хөдөлмөрийн дэд сайд болгосон гэдэг. Дэд сайдын албан тушаал, баян эцгийн хөрөнгөөр туйлж Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Н.Номтойбаяр жилийн дараа сонгогчдоосоо “дүн”-гээ сонсоно.

Гэвч түүнд дүн тавих нь битгий хэл шалгалтанд оруулахгүй гэсэн иргэд Дорнод аймагт дийлэнх олонхи болсон байна. Учир нь, гурван жилийн хугацаанд “Н.Номтойбаяр Дорнодод юу хийсэн бэ?” гэдэг асуултанд Дорнод аймгийн иргэд хэрхэн хариулсан талаар томоохон сурвалжлага удахгүй олон нийтэд цацагдах гэж байгаа аж. Түүнийг төрийн түшээ байх боломжгүй этгээд гэж Дорнодынхон үзэж байгаа бөгөөд дахин сонгохгүй гэдгээ энэхүү нэвтрүүлгээр шууд илэрхийлжээ.

Товчхондоо, Н.Номтойбаяр улс төрчийнхөө хувьд Дорнодоос аль хэдийнэ хөөгдчихөж. 37-хон настайдаа улс төрийн карьертаа цэг хатгахыг хэн хүсэх билээ. Тэр тусмаа Н.Номтойбаяр шиг зодоон, танхай, хүчин, өр зээл гээд элдэв гэмт хэрэгт нэр наалдаастай явдаг эр хүний хувьд их хурлаас холдоно гэдэг бол шоронгийн хаалга татсантай агаар нэг. МАН дотор үүссэн яриагаар бол Н.Номтойбаяр Дорнодыг хөсөр хаяж, НАМЗХ-ы ерөнхийлөгчөөр сонгогдон 2016 онд МАН-аас жагсаалтанд бичигдэх бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.

Д.Төгөлдөр

Ugluu-logo2028

 

Share Button
 
УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АВТОБУС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АВТОБУС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.