Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд боломж олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд боломж олгожээ

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд боломж олгожээ

Өнгөрөгч сард Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын асуудлыг хэлэлцжээ. Энэ хурлаар үндэсний их баяр наадмын барилдаанд тав давсан давааг хүчингүй болгосон тогтоолыг төрийн тэргүүнд өргөн мэдүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж тэдний цолыг хураахаар болсон байна.

Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх “Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ талаар тодорхойлолт ирж, наадмын комисс хуралдаад допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн цолыг хасах саналыг Ерөнхийлөгчид хүргэсэн. Харин Ерөнхийлөгч зарлиг гаргаад хоёр бөхийн цолыг хассан. Дүрэмд зааснаар цолыг хасаад зогсохгүй барилдах эрхийг нь давхар хасах ёстой. Гэхдээ баяр наадмын комисс хэлэлцээд залуу бөхчүүддээ барилдах боломжийг нь үлдээе гээд барилдах эрхийг нь хасахгүй, цолыг нь хураахаар шийдвэрээ гаргасан” гэсэн юм.

Эх сурвалж www.wikimon.mn

- See more at: http://www.wikimon.mn/content/59962.shtml#sthash.0FM0kk46.dpuf

Нийслэлд 10000 хүүхэд компьютер, зурагт, тоггүй газар амьдарч байна

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй