Нийслэлд 10000 хүүхэд компьютер, зурагт, тоггүй газар амьдарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд
Нийслэлд 10000 хүүхэд компьютер, зурагт, тоггүй газар амьдарч байна

Нийслэлд 10000 хүүхэд компьютер, зурагт, тоггүй газар амьдарч байна

 

“Нийслэл Улаанбаатар хотын боловсролын салбар дахь тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” уулзалт өнөөдөр БШУЯ-нд боллоо. 

Уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

Энэ үеэр коронавируст цар тахлын улмаас хичээл, сургалтыг цахим болон теле хэлбэрээр явуулж байгаатай холбоотойгоор нийслэлийн сурагч хүүхдүүдийн өмнө гарч буй хүндрэлүүд, сургууль, цэцэрлэгийн энэ оны төсвийн гүйцэтгэлд хамаарах зарим асуудал, хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын санхүүжилтийн талаар ярилцлаа.   

Мөн гуравдугаар сарын 1-нээс сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хэрхэн бэлтгэл хангаж буйг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав. 

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаад байгаа юм.  

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавируст халдварын нөлөөгөөр боловсролын салбарт маш олон асуудал тулгамдаж байгааг онцлоод сургалтын хүртээмж, чанарын асуудал хамгийн ихээр санаа зовоож буйг хэллээ. Тэрбээр “Бүх зүйлийг ковидод наагаад хойш суугаад байж болохгүй. Үүнээс болж эдийн засаг ч хүндэрлээ, боловсролын асуудал ч орхигдлоо. Тиймээс дэлхийн улсууд ковидтой зэрэгцээд асуудал бэрхшээлээ шийдвэрлэж байгаа тэр шийдлийг нь мөн хэрэгжүүлье” гэв. 

Мөн тус салбарын боловсон хүчний асуудал, нэн ялангуяа багш нарын нийгмийн баталгааны талаар хот санаа тавьж ажиллана гэдгээ хэлсэн юм.Уулзалтын үеэр нийслэлд 10.000 гаруй хүүхэд компьютер, зурагт, тог цахилгаангүй газар амьдарч байгааг боловсролын салбарынхан ярилаа.

 

Хотыг түгжилдсэн 19 жил
Хотыг түгжилдсэн 19 жил
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.