Салхины эх одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Салхины эх одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

Салхины эх одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр



Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 21. Ангараг гараг.  Салхины эх одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Батлан хамгаалах салбарт єєрсдийн хvчээр тодорхой хуримтлал vvсгэнэ
Батлан хамгаалах салбарт єєрсдийн хvчээр тодорхой хуримтлал vvсгэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.