Батлан хамгаалах салбарт єєрсдийн хvчээр тодорхой хуримтлал vvсгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 18 секунд
Батлан хамгаалах салбарт єєрсдийн хvчээр тодорхой хуримтлал vvсгэнэ

Батлан хамгаалах салбарт єєрсдийн хvчээр тодорхой хуримтлал vvсгэнэ

Долоо хоног бvрийн пvрэв гаригт болдог “Сайдын цаг”-т Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, салбартаа хийж буй шинэчлэл, бvтээн байгуулалтын талаар мэдээлэл єгєв. Саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас халуун дулаан vгтэй талархал хvлээн авсан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хойд хєрштэйгєє єргєжvvлж байгаа цэрэг армийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол єгч байгаагаа дурдаж байсан. Мэдээллийнх нь vеэр дараах тодруулгыг авав.

-Монгол Улсын цэрэг, армийн бодлого єнєєдєр дэлхийд vvсээд байгаа хурцадмал байдалтай уялдан єєрч­­лєгдєн шинэч­­лэгдэж байгаа юу?

-Монгол Улсын Ерєнхийлєгчєєс УИХ-д єргєн барьсан “Тєрийн цэргийн бодлогын vндэс” баримт бичгийг сvvлийн хоёроос гурван жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачид болорвс­­руулж бэлэн болгосон. Уг баримт бичгийг УИХ-аар хэлэлцэх шатанд явж байна.Баримт бичгийн хvрээнд сvvлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилаа, эдийн засгийн байдал єєрчлєгдсєнтэй холбогдуулан батлан хамгаалах салбарыг нээлттэй, иргэнлэг болгох чиглэлийг Цэргийн бодлогын vндэст суулгасан.

Зэвсэгт хvчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд тус тусдаа vйл ажиллагаа явуулдаг. Тиймээс батлан хамгаалах салбарын нэгдмэл байдлыг хангахын тулд шинэ баримт бичгийн дагуу Зэвсэгт хvчний Ерєнхий командлагч буюу Ерєнхийлєгчийн дор нэгдэхээр болж байгаа. Єєрєєр хэлбэл, цэргийн эрх зvйн хэм хэмжээ, нийтлэг дvрэм, цол, алба хаах хугацаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцох зэрэг vзvvлэлтvvд нэг стандартад орох юм. Цэргийн бодлогын vндэс батлагдсаны дараа салбарын холбогдох хуулиуд болох Батлан хамгаалах хууль, Зэвсэгт хvчний хууль, Иргэний цэргийн vvргийн болон цэргийн алба хаах тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрхзvйн байдлын тухай хууль шинэчлэгдэнэ.

-Хоёр хєрш маань цэрэг, зэвсэглэлээ тасралтгvй сайжруулсаар байгаа. ОХУ хуурай замын цэргийн зэвсэглэлдээ онцгойлон анхаарч байгаа бол, БНХАУ усан флотоо эрчимтэй шинэчилж байна. Харин Монгол Улсын Батлан хамгаалах салбарт аль хэр шинэчлэлт хийгдэж байгаа вэ? 

-Vнэнийг хэлэхэд єнєєдєр Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал ямархуу байгааг хvн болгон мэдэж л байгаа. Vvнтэй уялдан Батлан хамгаалах салбарт хєрєнгє, санхvvгийн бэрхшээлийн улмаас зэвсэг, тоног тєхєєрємжєє шинэчилж чадахгvй байгаа. Тиймээс зєвхєн улсын тєсвийн хєрєнгийг хvлээгээд суух бус батлан хамгаалахын салбарт тохирсон эдийн засгийн нєхцлийг бvрдvvлэх ёстой болж байна. Монголын эдийн засгийн чадавхи батлан хамгаалах салбарын хэрэгцээг бvрэн хангах хэмжээнд хєгжих ёстой. Харамсалтай нь бусад оронтой харьцуулахад Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж буй хєрєнгє маш бага байгаа. Мєнгєн дvнгээр нь тодорхойлвол ДНБ-ний нэгхэн хувьд ч хvрдэггvй. Vvнийг боломжийн хэрээр нэмэгдvvлэхийн тєлєє ажиллах ёстой. Эдийн засгийн эх vvсвэрийг тєсвєєс гадна Зэвсэгт хvчний хєгжлийн сан, гадаад хамтын ажиллагааны тусламж, бvтээн байгуулалтад оролцож хєрєнгє бий болгох зэрэг бодлого баримтлан ажиллаж байгаа. 

-Тухайлбал ямар ажил хийж, аль хэр хєрєнгє, мєнгє босгож байгааг тодруулж болох уу? 

-2013 онд Засгийн газраас “Монгол цэрэг бvтээн байгуулалтад” хєтєлбєр баталсан. Энэ хєтєлбєрийн хэрэгжилтийг эрчимжvvлж, зєвхєн орон сууц, автозам барилга зэргээс гадна уул уурхайн салбарт хэрэгжvvлэхээр тєлєвлєж байна. Батлан хамгаалахын хэрэгцээнд зориулж бvтээгдэхvvн vйлдвэрлэж байгаа дотоодын vйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэ хvрээнд Аж vйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. 
Єнєєдєр Цэргийн дуу, бvжгийн эрдмийн чуулгын байранд дотоодын vйлдвэрлэгчдийн бvтээгдэхvvний vзэсгэлэнг дэлгэсэн. Vvний гол зорилго нь БХЯ худалдан авалт хийхдээ дортоодынхоо vйлдвэрлэгчдэд давуу эрх олгон тодорхой санхvvгийн боломж гарган єгєхєд чиглэгдэж байгаа юм. 

-Сvvлийн vед цэрэгт алба хаасан vзvvлэлтээр нь тєрийн албанд авах шалгуур тогтоосон нь оюутан, цэргийн насны эрчvvдийг татах бас нэг чухал ажил болсон. Ер нь цэргийн алба хаах сонирхол аль хэр нэмэдсэн бол. Энэ талаар танай яамнаас єєр ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Зэвсэгт хvчний шинэлчлэлийн хvрээнд иргэдийг олон хэлбэрээр цэргийн алба хаах боломжийг бvрдvvлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерєнхийлєгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хєтєлбєр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа. Єнгєрсєн онд уг хєтєлбєрт 500 орчим оюутан хамрагдсан бол энэ онд 1000 гаруй болж нэмэгдсэн. Цаашдаа хувийн болон тєрийн ємчийн томоохон их дээд сургуулиудын дэргэд Цэргийн танхим байгуулах тєлєвлєгєєтэй ажиллаж байна. МVИС єєрийнхєє дэргэд Цэргийн танхим байгуулж, оюутан залууст цэргийн мэдлэг, чадвар эзэмшvvлэх, цэргийн дэг журам, сахилгад сургах хvсэлт тавьсан.

-НVБ-ын Энхийг сахиулах vйл ажиллагаанд Монголоос нийтдээ хэдэн цэргийн албан хаагч хамрагдаад байгаа вэ. Хойшид ч энэ ажиллагаанд идэвхтэй оролцоод явах уу? 

-НVБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргvvд идэвхитэй оролцож 2002 оноос хойш давхардсан тоогоор 11 мянга гаруй алба хаагч оролцоод байгаа. Харин яг єнєєдрийн тухайд 942 алба хаагч зургаан оронд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Одоо бол Монголын Энхийг сахиулагчид дэлхийн ямар ч халуун цэгт vvрэг гvйцэтгэхэд бvрэн боломжтой, хамгийн найдвартай алба хаагчид гэж НVБ-ын Энхийг сахиулах vйл ажиллагаанд оролцдог бvх улсын цэрэг дайчид андахгvй болсон. 

-Та Батлан хамгаалахын сайд болсноосоо хойш гадаад хамтын ажиллагааны талаар ямар бодлого баримтлан ажиллаж байна. Энэ чиглэлд ямар ололт, амжилт гарч байгаа вэ? 

-Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хvрээнд 2015 он гарснаас хойш гадны долоон улстай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Гадаад хамтын ажиллагааны хvрээнд Москвад болсон Олон улсын аюулгvй байдлын асуудлаарх Батлан хамгаалах сайд нарын хуралдаанд оролцсон нь томоохон арга хэмжээ гэж ойлгож болно. Тvvнчлэн Агуу их ялалтын баярын 70 жилийн хvндэтгэлийн жагсаалд Монгол цэргvvд оролцож, Улаан талбайгаар алхсан нь ОХУ дэлхийн II дайнд Монголчуудын оруулсан хувь нэмрийг єндєр vнэлдэгийн баталгаа болж, дэлхий даяар тvглээ. Тvvнчлэн ирэх есдvгээр сард Бээжинд болох ялалтын баярын жагсаалд Монгол цэргийн бvрэлдэхvvнийг оролцуулах хvсэлт ирсний дагуу бэлтгэлээ хангаж эхлээд байна. 

-Цэргийн албан хаагчид тушаал гvйцэтгэн эх орныхоо хэрэгтэй газарт ажилласаар тэтгэвэрт гарахдаа єєрийн гэсэн байр орон сууцгvй хоцрох нь их байдаг. Ер нь цэргийн албан хаагчдын амьдрал, ахуй нєхцлийг сайжруулах талаар дэс дараатай ямар ажил хэрэгжvvлж байгаа вэ? 

-Цэргийн алба хаагчдыг албан тушаалын орон сууцаар хангадаг ч тэтгэвэрт гарах vед орон сууцаа хvлээлгэн єгч, орон гэргvй болох асуудал vvсдэг нь vнэн. Энэ асуудал зєвхєн сvvлийн жилvvдэд ч vvссэн юм биш. Даамжирсаар ирсэн, нэлээн их хєрєнгє мєнгє, цаг хугацаа, тодорхой бодлого шаардсан ярвигтай асуудал байгаа юм. Батлан хамгаалах яамны зvгээс банк, санхvvгийн байгууллагууд, барилгын компаниудтай хамтран “Цэргийн орон сууцны хуримтлал”-ыг бий болгож эхэлсэн. Энэ ямар учиртай ажил вэ гэвэл манай алба хаагчид сар бvр цалингаасаа тодорхой хуримтлал бий болгож, ипоткийн зээлд хамрагдах боломжтой болох юм. Энэ хуримтлал нэмэгдсээр тодорхой хугацааны дараа манай алба хаагчид єєрийн гэсэн vл хєдлєх хєрєнгє буюу хувийн орон сууцтай болоод тэтгэвэртээ гарах боломжтой болж байгаа юм. Ер нь энэ асуудлыг бодлогын хэмжээнд авч vзэн хэрэгжvvлэх болно. 

-Алба хаагчдынхаа мэдлэг мэргэжлийг дээшлvvлэхийн тулд цэргийн мэргэжлээр гадаадын хэдэн улсад сургалтад хамруулж байгаа вэ?

-Хуучин бол ихэвчлэн ОХУ-д цэргийн мэргэжилтнvvдээ сургадаг байсан. Харин єнєєдєр энэ байдал єєрчлєгдєж цэрэг, армийн єндєр хєгжилтэй улс орнуудад алба хаагчдаа сургаж, дадлагажуулж байгаа. Тухайлбал цэргийн алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлvvлэх чиглэлээр гадаадын улс орнуудад нийт 531 алба хаагч мэргэжил дээшлvvлж байгаагаас хамгийн их буюу 357 нь ОХУ-д суралцаж байгаа. Хойшид ч энэ асуудлыг эн тэргvvнд тавьж цэргийн мэргэжилтнvvдээ єндєр хєгжилтэй улс орнуудад сургах асуудлыг vргэлжлvvлээд явна. 
Эх сурвалж:

Жилдээ 20 гаруй сая тонн нүүрс тээвэрлэх замын ажил дуусчээ
Жилдээ 20 гаруй сая тонн нүүрс тээвэрлэх замын ажил дуусчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.