“Б.Жавхлан сайд аа, 500 мянган төгрөгөөр сар амьдрах гээд үз”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
“Б.Жавхлан сайд аа, 500 мянган төгрөгөөр сар амьдрах гээд үз”

“Б.Жавхлан сайд аа, 500 мянган төгрөгөөр сар амьдрах гээд үз”

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг иргэд, сонгогчиддоо тайлбарлан, таниулах зорилготойгоор УИХ-ын гишүүд өнгөрсөн Даваа гариг/2023.05.08/-аас тойрогтоо ажиллах болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн , Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр иргэд сонгогчид нь ширүүхэн үг дайлаа.

Ахмад настан “Би дөрөв хоног мах идээгүй, цувдай, толгой шийрхэн идээд явж байна. Миний тэтгэвэр хаанаа ч хүрдэггүй. Өмсч зүүх бол цаашаа, би хоолоо авч дийлэхгүй байна. Б.Жавхлан сайд аа, та бол хөрөнгө оруулалт хийх болохоор мөнгө гаргаад ирдэг. Тэтгэвэр нэмэх болохоор мөнгө байхгүй гэдэг энэ ямар учиртай юм. Наашаа хар даа, та 500 мянган төгрөгөөр сар амьдраад үз дээ. Би өнөөдөр 20 мянган төгрөгөөр мах авч хүчрэхгүй байна. Үнэнээ хэлье, үнэндээ дийлэхгүй байна. Би гудамжинд гараад “мах өгөөдөх би хоосон хонолоо” гэж хэлдэггүй. Төрөөс хамааралтай улсууд бидний сонгосон гишүүд ирсэн учраас үгээ хэлж байна. Б.Баттөмөр гишүүн ээ та наашаа анхаарарарай. Би 38 жил хөдөлмөр эрхлэхдээ тасралтгүй Нийгмийн даатгал төлсөн. Тэрнээсээ тэтгэвэр нэмээд өгөөч ээ л гэж байгаа.

Хоёр дахь асуудал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад 76 гишүүний тоог дахиад 76-гаар нэмж, 152 болгох юм гэнэ. Би зөвшөөрөхгүй. Яагаад гээч 76 гишүүн УИХ -д байхдаа 40 их наядыг хулгай хийж байгаа юм чинь 152 болохоор 80 их наядыг хулгайлж бид гуйлгачин болох юм уу. Хэрвээ та нар энэ асуудлаар санал авах гэж байгаа бол жагсаалтаар сонгогдох 76 ард түмнээс санал аваагүй учраас бүрэн эрхгүйгээр оруулж ирж болох юм.

Түүнээс парламентын гишүүний тоог дахин 76-гаар нэмэгдүүлж, 80 их наядын хулгай хийлгэж, ард түмнийг гуйлгачин царайлуулж, дэлхий нийтийн шившиг болгомооргүй байна” гэсэн юм.

Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ЭШЛЭЛҮҮД
Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ЭШЛЭЛҮҮД
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.