Яруу найрагчид Өгий нуураа аргадан дуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 26 секунд
Яруу найрагчид Өгий нуураа аргадан дуулав

Яруу найрагчид Өгий нуураа аргадан дуулав

Өгий нуурын эрэгт яруу найрагчид чууллаа. Тэд амралтын өдрүүдээр  нуурын эрэгт цуглаж, үзэсгэлэнт Өгийгөө магтан дуулсан юм.  Арын сайхан хангайн нэгэн үзэсгэлэн болсон энэ нуур сүүлийн жилүүдэд маш их бохирдолтой байгаагаас гадна нуурын ус ширгэж, татрах аюулд хүрсэн нь залуусын анхааралд өртсөн учраас энэ жилээс яруу найрагчид уг нуурын эрэгт цуглаж, төгс үзэсгэлэнг нь магтан дуулахаар боллоо.  Ингэхдээ тэд зөвхөн шүлгээ уншаад зогсохгүй нуурын эрэгт  мод тарих, усны төвшинг нь нэмэгдүүлэх ажлыг давхар хийнэ гэдгийг яруу найргийн наадмын үеэр албаныхан онцолсон.  Энэ үеэр “Өгий сан”-гийн тэргүүн Ж.Мөнхбат “Сүүлийн хэдэн жил Өгий нуур маань ширгээд, усных нь түвшин буураад байгаа учраас бид Орхон голоос суваг татаж, Өгий нуурынхаа ундарга, урсацыг нэмэгдүүлэх ажлыг сангийн залуус маань санаачлан эхлүүлсэн. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол бидний санаачилсан ажлыг дэмжиж, ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлсэн. Бид сар гаруйн өмнө Өгий сумын төгсөгчид болон малчидтай хамтраад  нуурынхаа эрэгт мянган мод тарьсан. Нутгийн хоёр малчинд цалин урамшуулал олгосноор тарьсан модныхоо арчлалт хамгаалалтыг хариуцуулсан. Тэд маань долоо хоногт 2-3 удаа модоо усалдаг юм. Цаашдаа жилд дөрвөн мянган мод тариад байвал таван жилийн дараа Өгий нуурыг тойрсон битүү  модтой төгөлтэй болно гэж тооцоолон ажлаа эхлүүлээд байна. Түүнчлэн жил бүрийн зуны эхэн сард яруу найргийн наадмыг Өгий нуурынхаа эрэгт зохион байгуулна” гэлээ.

“Өгий  сан”  төрийн бус байгууллага,  БОНХАЖЯ, “Байгаль хамгаалах сан”, МЗЭ,  “Шинэ Мянган”  утга зохиолын нэгдлийн  хамтран  зохион байгуулсан “Өгийн цом” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд 15 найрагч тунаж үлдсэн бөгөөд тэд эхний ээлжид Өгий нуурыг магтан дуулсан шүлгээ уншиж сонсгосон бол дараагийн шатанд  байгалийн сэдэвт шүлгээр хурсан олны сонорыг мялаасан. Тус наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч Т.Галсан гуай ажилласан бол шүүгчдээр МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг, Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол нарын хүмүүс ажиллалаа. Ингээд шалгаруулалтын дүнд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц түрүүлж, аман хүзүүнд П.Нямлхагва, Л.Ганзул нар шалгарлаа. Харин тэдний араас яруу найрагч Б.Баттулга, Д.Нямаа нар шалгарав. Энэхүү наадмын  тэргүүн байрт шалгарсан яруу найрагч Л.Моломжамц нэг сая таван зуун мянган төгрөгийн эзэн болж, цом, өргөмжлөөөр шагнуулсан бол дэд байр нэг сая төгрөг, өргөмжлөл, гуравдугаар байр 800 мянган төгрөг, өргөмжлөлийн эзэн болсон. Түүнчлэн  хоёр хүн тусгай байрт шалгарч, тус бүр 500 мянган төгрөг, өргөмжлөл хүртлээ.

Шинэчлэх шаардлагагүй төгс бүтээгдэхүүнүүд
Шинэчлэх шаардлагагүй төгс бүтээгдэхүүнүүд
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.