Шинэчлэх шаардлагагүй төгс бүтээгдэхүүнүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 59 секунд
Шинэчлэх шаардлагагүй төгс бүтээгдэхүүнүүд

Шинэчлэх шаардлагагүй төгс бүтээгдэхүүнүүд

Эрдэмтэд, зохион бүтээгчид ямарваа нэг бүтээлийг үргэлж шинэчлэн, төгс болгохыг хичээж байдаг. Гэхдээ олон зуун жилийн нэгэн хэлбэр хэв маягаар ашиглагдаж ирсэн бүтээгдэхүүнүүд одоог хүртэл байдаг байна. Эдгээр зүйлс аль хэдийн ард түмний хэрэглээ болсон бөгөөд дахин боловсруулах шаардлагагүй гэнэ. Ингээд шинэчлэх шаардлагагүй ахуйн хэрэглээнүүдийн талаар сонирхоцгооё.

 

1 Зүүтэй төмөр торон хашаа

 

1860-аад оны үед дэлхий даяар хаа сайгүй зүүтэй төмөр хашааг патентжуулах арга хэмжээ явагдсаар иржээ. Гэхдээ төдийлөн амжилт олоогүй байсан ч 1970 онд Жозеф Глидден, Жейкоб Хейш, Чарльз Френсис Уошбёрн болон Исаак Эллвуд нар хямд зардлаар төмөр хашаан тор бүтээхэд нэлээд хөдөлмөр зарцуулснаар ийнхүү худалдаанд гарах болсон байна. 

 

Зүүтэй төмөр торон хашаа

2 Бөмбөлөгтэй гялгар уут

 

Бөмбөлөгтэй гялгар уутыг 1950 оны үед Альфред Филдинг болон Марк Шаван нар угаалгын өрөөнд ашиглах зорилгоор бөмбөлөгтэй уутыг бүтээжээ. Гэхдээ угаалгын өрөөнд ашиглах нь төдийлөн амжилт олоогүй ч хэрэглээнийхэн чиглэл нь өөрчлөгдсөн байна. Ингээд 1964 оноос эхлэн энэ уутыг ямар нэгэн зүйлийг хагалахгүй, бүрэн бүтнээр нь хадгалах зорилгоор ашиглаж иржээ. 

 

Бөмбөлөгтэй гялгар уут

3 Дүүжин сандал

 

Дүүжин сандал саяхан Америкт үүссэн байна. Заримдаа хүмүүс дүүжин сандлыг Бенжамин Франклин бүтээсэн гэж үздэг ч энэ нь үгүй юм. 18 –р зууны үед дүүжин сандлыг нурууны өвчтэй хүмүүст зориулан бүтээжээ. Энэ нь таныг тайвшруулаад зогсохгүй, тэнцвэрээ олоход ихээхэн туслах аж. 

 

Дүүжин сандал

4 Данх

 

Археологчдын үзэж байгаагаар данх 1279 оны үед буюу Юань гүрний үед үүссэн гэнэ. Тухайн үед данхыг шавраар хийдэг байсан байна. Данхыг тухайн үед ус буцалгах, цай чанах зорилгоор хэрэглэж байжээ. Хэдийгээр янз бүрийн загвар, хэлбэртэй данх үүсэн бий болсон боловч бариул, цорго нь өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн аж. 

 

Данх

5 Ялааны алуур

 

1900 онд Роберт Монтгомери “Ялааны алуур”-ыг бүтээсэн байна. Канзас мужид янз бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор ялааг алах хэрэг гарч байсан бөгөөд 1905 оны үед Сэмюэл Крамбайн ихээр ашиглах болсноор хэрэглэгчдийн таашаалд нийцсэн аж. 

 

Ялааны алуур

6 Цаасны хавчаар

 

Ажил албаны өргөн хэрэглээ болсон цаасны хавчаарыг 19-р зууны үед патентжуулан баталгаажуулсан байна. Ингээд энэ цаасны хавчаарыг 100 гаруй жилийн турш хэрэглээ болж ирсэн бөгөөд одоог хүртэл ашиглагдаж байгаа билээ. 

 

Цаасны хавчаар

7 Хавх

 

Хулгана халдварт өвчин тараадаг амьтан болохыг хүн бүр мэднэ. Тиймээс 1903 оны үед Жон Маст хавхны загварыг өөрчилж, илүү найдвартай болгосноор айл өрхүүд ашиглах болжээ. Орчин үед яг л энэ хавхыг хэрэглэж байгаа гэнэ. 

 

Хавх

8 Лего

 

Таны бага насанд хэрэглэж байсан эвлүүлдэг тоглоомоор хүүхдүүд одоог хүртэл тоглосоор л ирсэн. Мужаан Оле Крик Кристиансен 1949 оны үед тоглоом бүтээж эхэлсэн байна. Гэхдээ тэрээр тухайн үед нэлээд үнэтэйд тооцогддог байсан хуванцар ашиглаж байжээ. Хуванцарыг хүүхдийн биед муу хэмээн үздэг байсан учир эцэг эхчүүдийн сонирхолд нийцээгүй байна. Ингээд 1958 онд түүний хүү Готфирд орчин үеийн Лего тоглоомыг бүтээсэн аж. 

 

Лего
Н.Энхбаяр МАХН-аас нэр дэвшигч Б.Оюунбилэгийн төлөө саналаа өгөхийг уриалав
Н.Энхбаяр МАХН-аас нэр дэвшигч Б.Оюунбилэгийн төлөө саналаа өгөхийг уриалав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.