Экологийн цагдаагийн албанд 168 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Экологийн цагдаагийн албанд 168 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

Экологийн цагдаагийн албанд 168 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь салбараас Экологийн цагдаагийн албаны чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд 168 сая төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмжийг Экологийн цагдаагийн албанд гардууллаа. Тус салбарын захирал У.Тунгалаг энэ үеэр “Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран “Экологийн цагдаагийн алба дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийг 2021 -2024 оны хооронд хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийг Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Байгаль орчин, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэх сангаас санхүүжүүлдэг. Манай төслийн зорилго бол Экологийн цагдаагийн албанд дэлхийн стандарт туршлагыг нэвтрүүлж орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах юм. Энэ хүрээнд бид Англиас 2 судлаач урьж авчиран, Экологийн цагдаагийн албанд 7 хоног ажиллуулж, зөвлөмж гаргуулсан. Өнөөдөр Экологийн цагдаагийн албанд дээж хадгалах хөргүүрийн контайнер, зөөврийн компьютерүүд, өдөр шөнийн дуран, дрон, зургийн аппарат, принтер мөн ухаалаг утаснуудыг хүлээлгэж өгсөн. Тоног төхөөрөмжийг ашиглах сургалтыг манай мэргэжилтнүүд холбогдох байцаагч нарт хийсэн. Бидний хувьд энэ төслийн хүрээнд Экологийн цагдаагийн албыг дэлхийн жишигт хүргэх ажлыг эхлүүлээд байна” хэмээсэн юм.

Ц.Шинэбаяр нар Таван толгойн гэрээний талаар уриалга хүргүүлэв
Ц.Шинэбаяр нар Таван толгойн гэрээний талаар уриалга хүргүүлэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.