“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн нэрээр мөнгө угаасан Хотын мээр Э.Бат-Үүл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 36 секунд
	 “ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн нэрээр мөнгө угаасан Хотын мээр Э.Бат-Үүл

“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн нэрээр мөнгө угаасан Хотын мээр Э.Бат-Үүл

http://www.tumen.mn/upload/2015/10/08/Улстөрийн хүрээнийхэн тэр тусмаа Улсын томоохон албан тушаалтны хүү, хүргэн түүнчлэн хамаатан садангуудын үүсгэн байгуулсан компани ихээхэн амжилттайгаар тендер хэмээх БУДИЛААН-д нэр холбогдохгүй байна гэж үгүй. Энэ бичигдээгүй хуулийг Улаанбаатар хотын захирагч, МЭЭР Э.БАТ-ҮҮЛ-ийг тойрсонгүй.

 Анх хотын мээр болохдоо амлаж байсан амлалтууд үнэндээ өнөөдөр ард түмний бас таны сэрүүн зүүд болон замхарч байна уу 

гэж таниас асуумаар... Эргэн сануулахгүй байхын аргагүй амлалтууд Үлгэрийн сайхан хот буй болгоно гэж ард иргэдийнхээ чихэн дээр цэцэг ургуулж байснаа санаж байгаа байх хэмээн эрхэм бичигч би бээр санаж сууна. Түүний нэг болон "Гэр хороололын дахин төлөвлөлт”.

 

Энэ санаа ард олонд үнэхээр сэтгэл дүүрэн хангалуун, улаанбаатар хот маань бага ч болов утаагүй болох түүнчлэн нийслэл хотод амьдарч байгаа иргэд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх боломж хэмээн баясаж таны төлөө гар өргөж байснаа мартаагүй яваа нь лавтай. Тиймдээ ч олон олон компаниуд тэр дундаа түүний хүүгийн "Гранд Лайн” ХХК-тай, бас хотын захиргаатай гурвалсан гэрээ хийж газар хэмээх өөрийн ганц өмчөө өгч ГУДМАНД гарсан. Гудманд гэсний учир хэн нэгэн хүний хөлсний байранд сар бүр мөнгө төлж нүүдлийн байдалтай аж төрж байгаа нь ҮНЭН.

 

Гэвч "ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ” нэртэй сайхан амлалт нь үнэндээ өөрийн хүү Б.Чулуудайгийн "Гранд Лайн” ХХК-ийн зөөлөн идэш болоод өнгөрснийг "Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн тайланд тодорхой тусгасан байх юм. Уг тайланд: Хотын МЭЭР Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн "Гранд Лайн” ХХК-тай хийсэн 11 тэрбумын гэрээний 50 хувь, мөн түүнчлэн 4,870,800,000 төгрөгийг бэлэн гаргуулж авсан тайлан байх юм. Бас түүний хүүгийн "Гранд Лайн” ХХК "Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс инженерийн шугам сүлжээний зураг төсөл хийсэн хэмээн 347,800,000 төгрөг гаргуулсан нь мөн тусгагджээ. Гэтэл хуулиндаа "Ашиг сонирхолын зөрчилдөөн” хэмээн ихээхэн том зөрчилийн хуулийг зөрчиж байгаа ч одоо хүртэл АТГ шалгаагүй байгаа нь бас хачирхалтай.

 

“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн нэрээр мөнгө угаасан Хотын мээр Э.Бат-Үүл

 

“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн нэрээр мөнгө угаасан Хотын мээр Э.Бат-Үүл

 

 

 


 

Харин хотын мээр маань энэ тухайгаа таг мартчихсан одоо ирэх сонгуулиар юу гэж шоудах вэ гэсэн ухаан сийлэх гээд завгүй яваа байх харин ард иргэд нь түүнийг хар ёстой л БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХЭХ-ийн үлгэрээр бор өдөр, шар нарыг үдэж, угтаж байна. Харин өнөө гайхалтай сүндэрлэх ёстой "Гэр хорооллын дахин төлөвлөлт” хэмээх сүржин нэртэй дутуу баригдсан барилга нэртэй балгасууд нь эхнээсээ эдийн засгийн хямрал нэрийдлээр үйл ажиллагаа нь зогсонги байдалтай болчихлоо. Өнөө сайхан амлалт, сэрүүн зүүд хоёртоо бялуурч яваа эрхэм ХОТЫН МЭЭР Э.БАТ-ҮҮЛ хэзээ сэрэх юм бол.

 

Үргэлжлэл бий...

 

 

Эх сурвалж: www.bolod.mn 

ЧОЙ

Хуулийнхны хамгаалалтад орсон хулхи барилгын компанийн захирал Б.Батмагнай
Хуулийнхны хамгаалалтад орсон хулхи барилгын компанийн захирал Б.Батмагнай
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.