Хуулийнхны хамгаалалтад орсон хулхи барилгын компанийн захирал Б.Батмагнай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 25 секунд
Хуулийнхны хамгаалалтад орсон хулхи барилгын компанийн захирал Б.Батмагнай

Хуулийнхны хамгаалалтад орсон хулхи барилгын компанийн захирал Б.Батмагнай

Барилгын салбар эрчимтэй хөгжиж хаа сайгүй шинэ байшин баригдаж байна. Энэ нь сайн талтай ч иргэдийг хууран мэхлэж энд, тэнд барилгын араг яс босгож захиалга авч мөнгөждөг нөхөд ч байна. Хэрвээ уншигчид санаж буй бол одоогоос хоёр жилийн өмнө Багшийн дээдийн автобусны буудал дээр нэг залуу 0006 УНК улсын дугаар бүхий “Benz G-Class” жиптэй машинаас хорьтын дэвсгэрийг боодол боодолоор нь гудамжинд цацаж иргэдийг зодолдуулж байсан түүхтэй. Тэгвэл энэхүү баян хүний дүрд тоглож байсан Б.Батмагнай гэгч этгээд Нийслэлийн булан тохой бүрд барилгын араг яс босгож олон мянган хүнээс байрны захиалга авч иргэдийг хууран мэхэлж буйг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ. Учир нь сүүлийн үед Б.Батмагнай шиг зальтай этгээдүүд олон хүнийг хохироож эхнээсээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. Хэдийгээр зальт этгээдүүд хуулийн байгууллагад шалгагдадаг ч эцсийн бүлэгтээ хамгийн их хохирдог хүмүүс нь захиалагчид байдаг.

Тиймээс л энэ үүднээс тансаг зэрэглэлийн байрны зураг тавьж, хямд үнийг иргэдэд санал болгодог Б.Батмагнай гэгчээс олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү сэрэмжлүүлэг нийтлэлийг хүргэж байна.
Тэрбээр одоогоос 5-н жилийн өмнө нэгэн нэр бүхий барилгын компанинд менежерээр ажилд орохдоо гар хоосон халаасандаа сохор зоос ч үгүй нэгэн байсан аж. Гэтэл тэрбээр хамт олныхоо итгэлийг олж аажим, аажмаар мөнгө хумслаад зогсохгүй компанийхаа том, том төслийг өөрийн болгож бүх бичиг баримтыг нь нэр дээрээ шилжүүлж өнөөдрийн энэ булхай луйварыг хийх болсон аж. Мэдээж түүнд олон тэрбум төгрөг болон том, том төслөө алдсан барилгын компанийнхан хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргахаар бүхий л нотлох баримтаа цуглуулж байгаа аж. Уг нь тухайн үед барилгын компанийнхан зарим нэг нотлох баримтын хамт цагдаад гомдол гаргасан ч тодорхойгүй шалтгааны улмаас энэ асуудал нам гүмхэн дарагддаг байсан аж. Гэтэл Б.Батмагнай өөрийн энэхүү гэмт үйлдлээ дарахын тулд өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагын нөлөө бүхий хурандаа нарыг хахуулдаж тэднийг гадаад дотоодоор зугаалуулж хэргээ нуун далдалсаар иржээ.

Тэгвэл өнөөг хүртэл нөлөө бүхий хурандаа нарын ивээлд орсон гэмт этгээд Б.Батмагнай ““Хүннү вилла-2” хороолол буюу Яармагын шинээр баригдаж буй хотын захиргааны урд талын байрандаа шинэ жилийн онцгой урамшуулалттай захиалга авч эхэллээ. Үнэ:м2-1,390,000 Байршил: Борлуулалтын алба: 80091080,80091090,88078010” гэх мэтээр захиалга авч байна.



Хамгийн хачирхалтай нь Б.Батмагнайгийн тавьсан энэхүү зарын байрлалд нэг м2 орон сууцны үнэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэдгийг уншигчид андахгүй мэдэх байх. Гэтэл захиалагчдыг хэдийнээсээ хуурч мөнгийг нь залилж аваад сурчихсан Б.Батмагнай гэгч этгээд барилгын компанийнхний нэр хүндийг нэг мөсөн дэвслээд зогсохгүй маш олон хүнийг хохироож явна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй залилангийн үйлдэл. Орон сууц худалдаж авсан иргэдийн мөнгийг луйвардаж авч байгаагийн нэг илрэл. Үүгээр ч зогсохгүй Б.Батмагнайгийн арга заль улам нарийсаж тэрбээр маш олон хүний нэр дээр жижиг, жижиг компани байгуулж түүгээрээ захиалга авдаг байна. Ямартай ч амар хялбар аргаар мөнгө олох аргаа олсон Б.Батмагнай сошиалд гоё сайхан зурагтай байрны зураг оруулж иргэдээс "Эхний 10-н азтай захиалагч, Шинэ жилийн онцгой урамшуулалтай захиалга" нэрээр мөнгийг 100 хувь авч өмнөх барилгаа барьдаг байна.

Уг нь тэрбээр тухайн барилгын захиалагчдаас авсан мөнгөө тухайн барилгадаа л зориулах ёстой. гэтэл борооны дараах мөөг шиг олон, олон жижиг компанийг ах дүү амраг саадан, найз нөхдийнхөө нэр дээр байгуулж түүгээрээ энд тэндгүй баахан барилгын араг яс босгож иргэдээс захиалга авдаг байна. Түүний энэхүү хөрөнгө мөнгө хаанаас гаралтай, түүний хамтрагчид хэн бэ гэдгийг хууль хяналтынхан яаралтай шалгаж тогтоохгүй бол маш олон хохирогчдын цуваа  бий болох болно. Учир нь гадаад дотоодоод хуруу хумсаа хуйхлан байж хэдэн төгрөг олж байрын захиалга өгсөн маш олон хохирогч бий. Тийм учраас л 5-хан жилийн өмнө халаасандаа сохор зоос ч үгүй байсан этгээд хамт ажилладаг хүмүүсээ луйвардаж өнөөгийн энэ их их хөрөнгө мөнгийг бий болгосон учраас гэнэт баяуигч этгээд олон мянган хүнийг хохироох юий гэсэн үүднээс энэхүү мэдээллийг хүргэж буй юм. Ямартай ч Б.Батмагнайгийн гэмт үйлдлийг даадаг байсан хурандаа нар цаг хэцүү болсон энэ үед түүний гэмт үйлдлийг хаацайлсаар байвал хэзээ нэгэн өдөр толгой дээрээ дээлээ нөмөрч авсан өгсөнтэйгээ аавынд морилох биз ээ. Тиймээс муу юм хэзээ нэг өдөр илэрдэг гэгчээр Б.Батмагнайгаас хахууль авсан нэр бүхий хурандаатай холбоотой хэрэг АТГ-т шалгагдаж буйг эх сурвалж мэдээлж байсан юм. 

Юутай ч их бүтээн байгуулалт нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч буй Б.Батмагнайтай  холбоотой бүхий л зүйлийг баримттайгаар хүргэсээр байх болно.



Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Erennews.mn 

Ц.Амарсанаа: Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой,Барилгачдын өдрийн мэнд дэвшүүлье
Ц.Амарсанаа: Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой,Барилгачдын өдрийн мэнд дэвшүүлье
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.